Испанид ойн түймэр гарч, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Испанийн зүүн хэсгийн уулархаг бүсэд пүрэв гарагт ойн түймэр дэгдэж, ойролцоох суурингийн хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Валенсия мужид гурван тосгоны 1000 гаруй хүнийг гэрээс нь нүүлгэсэн байна. Мөн 600 хүний орогнох байр, хээрийн эмнэлэг бэлджээ.

Түймэр хэдхэн цагийн дотор 1000 орчим га газрыг хамарсан гэж мэдээлж байна. Гал сөнөөгчид хэдэн цагийн дараа түймрийг цурманд оруулжээ.

Агаарын чийгшил 30 хувиас бага, нэмэх 25 градус хүрч буй цаг агаарын таагүй нөхцөлөөс болоод хавар эрт түймэр дэгдсэн гэж цаг уурчид үзэж байна.

Дэлхийн хойд хэсэгт ажиглалтын түүхэнд байгаагүй дулаан, хуурай өвөл болсон. Үүний уршгаар баруун болон зүүн Өмнөд Европт дунджаас илүү хуурайшилттай байна.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.232] 2023-03-27 08:54:54

байгал дэлхийгээ нүдний цөцгий мэт хайрлаж хүндлэх л чухал даа

Зочин [202.9.46.82] 2023-03-25 18:12:42

Дэлхийн бүх улс орнууд хүн төрөлхтөн эх дэлхийгээ хайрлан хамгаалахгүй юм бол уур амьсгалын өөрчлөлт дулаарал цөлжилт ган гачиг газар хөдлөлт цунами ойн түймэрт дасан зохицон амьдрахаас өөр арга байхгүй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.