Францчуудын жагсаал ажил хаялт болж өргөжлөө

Aдмин / Гадаад мэдээ

Э.Макрон цагнаасаа болж дахин шүүмжлүүлэв

Францын Ерөнхийлөгч Э.Макрон ширүүхэн асуудалтай тулаад байгаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт хийсэн тэтгэврийн шинэчлэлтийн хүрээнд тэтгэвэрт гарах насыг 62 байсныг 64 болгон өсгөж байгаагаа мэдэгдсэн нь олон нийтэд таалагдаагүй. Тиймээс ч парламентаар хэлэлцээгүй шийдвэр гаргасанд нь дургүйцсэн францчууд өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн жагсах болсон юм. Нийтдээ сая гаруй иргэд жагсаалд оролцсон гэсэн мэдээлэл бий. Харин зарим эх сурвалж гудамжинд гарч эсэргүүцсэн хүмүүсийн тоо аль хэдий нь гурван саяд хүрсэн хэмээн мэдээлж байлаа.

Пүрэв гарагт эхэлсэн эсэргүүцлийн жагсаал баасан гарагт ажил хаялт болон өргөжсөн юм. Энэхүү ажил хаялтад найман томоохон үйлдвэрчний эвлэл оролцсон байна. Бага сургууль, цэцэрлэгийн багш нараас гадна нефть боловсруулах үйлдвэрийн ажилчид, дулааны болон цөмийн цахилгаан станцын ажилчдын 75 хувь нь оролцжээ. Ажил хаялтын улмаас автобус галт тэрэг, метро зэрэг нийтийн тээврийн үйл ажиллагаа зогсжээ. Ирэх мягмар гарагт дараагийн томоохон эсэргүүцлийн арга хэмжээ болохоор төлөвлөсөн гэж хэвлэлүүд мэдээлж эхэлсэн байна.

Францын төрийн тэргүүн иргэдийнхээ гудамжин дахь эсэргүүцлээс гадна телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ зүүсэн цагнаасаа болж мөн шүүмжлүүлээд эхэлжээ. Тэрээр саяхны оролцсон телевизийн нэвтрүүлгийн үеэр зүүсэн цагаа тайлж нуусныг гярхай үзэгчид олж мэджээ. Иргэд нь улс орны хэмжээнд үймээнтэй байхад тансаг зэрэглэлийн эд зүйлээ гайхууллаа хэмээн дургүйцэж буй юм. Зарим хүмүүс түүнийг 80 мянган еврогийн цаг зүүсэн байсан гэжээ. Харин Элисейн ордноос гаргасан мэдэгдэлд “Макрон өөрийн хувийн таних тэмдгийг нэмж оруулсан Bell & Ross фирмийн BR V1-92 загварын цаг зүүсэн. Тэр энэ цагийг сүүлийн жил хагасын хугацаанд зүүж байгаа” гэжээ. Энэхүү цаг нь дунджаар 1,660-3,300 еврогийн үнэтэй байдаг аж.

Хааны айлчлал хойшлов

Их Британийн хаан ширээнд залраад удаагүй байгаа III Чарьлз, хатан Камиллагийн хамт анхны гадаад айлчлалаа Франц улсаас эхлүүлэхээр шийдээд байсан. Харин Францад болж буй үймээний улмаас энэхүү айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Букингемийн ордноос хийсэн мэдэгдэлд “Францын Ерөнхийлөгч Э.Макрон Чарьлз хаантай утсаар ярьсны дараа энэхүү шийдвэр гарсан. Хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай учир хаан айлчлах тохиромжтой цаг үе ирэхийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн онцолсон байна. III Чарьлз хаан Франц улсад хийх айлчлалаараа Орсейн музей үзэж, Ялалтын хаалганы дэргэд ёслолын арга хэмжээнд оролцож, Версалийн ордонд хүндэтгэлийн зоог барихаар төлөвлөж байсан ч ийнхүү тодорхой бус хугацаагаар хойшлоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Иргэн [192.82.90.124] 2023-03-27 18:56:56

Гадаадын бүх улсын иргэд хуурамч жагсаал цуглаан хийж, Оросуудыг ба Монголчуудыг жагс гэж уриалдаг юм. Тиймээс гадаадынхны улсөржсөн жүжгүүдийг битгий нийтэлж бай!

Зочин [202.9.46.198] 2023-03-28 06:07:46

Битгий тэнэгт

MARSHIL.L.D,ERDENEBAT, [103.229.120.216] 2023-03-27 15:02:10

155,GORIL.MONGOL.BAIJE,100.AIL.TOBIN,B,URANZEZEG,URANJIMEG,TUSGAI,UZELEER,DAMJIJ,BAIGAAGAA,XELJ,OILG

ЗОЧИН [202.126.90.102] 2023-03-27 14:34:09

МАНАЙД АЖИЛ ХАЯХААР БҮГДИЙГ НЬ ХАЛААД ОРОНД НЬ ӨӨР ХҮН АВЧ ТЭНЭГТЭНЭ АЖЛЫН БАЙР БАЙХГҮЙ ХЭЦҮҮ Ч ЮМ ДОО.

Зочин [202.9.46.64] 2023-03-27 12:21:57

Европын орнууд нэгдэж барууны мөнгө банк санхүүг хувьчилж авсан бүлэглэлийн эсрэг нэгдэж тэмцэх цаг болжээ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.