ОЮУ ТОЛГОЙН ТУНЕЛ 200 КМ, УЛААНБААТАРТ МЕТРО БАРИВАЛ 20-ХОН КМ
Оюу толгойн гүний уурхайн тунел ашиглалтад орсон. Газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд, 203 километр урт тунел буюу газар доорх гэрэлт хотыг байгуулсан. 200 гаруй километр гэдэг бол Улаанбаатараас Дархан хот хүртэлх зай. Ийм зайд монгол залуус 1300 метрийн газрын гүнд дэлхийд дөрөвт орох хэмжээний гүний уурхайн бүтээн байгуулалтыг цогцлоосон. Энэхүү урт хонгилыг таван босоо ам бий болгодог. Зөвхөн туузан дамжуулагчийн урт нь гэхэд 13.2 км буюу Сүхбаатарын талбайгаас Толгойт өртөө хүрэх зайтай тэнцэх бол хамгийн гүн босоо ам нь бидний сайн мэдэх “Блю скай” цамхгийг 12 давхарласантай дүйцнэ гэхээр газрын гүнд ямар хэмжээний хот боссон нь анзаарагдана.
“Тунелийн бэхэлгээ сайн, бүрэн инженерчлэгдсэн, 300 гаруй хяналтын төхөөрөмж суурилуулсан, хичнээн зуун зөрлөг бүхий уулзвартай, арктай. Машинууд өндөр хяналт зохицуулалттай зөрнө, тунелийн бүх гадаргыг цементэлсэн учир шороо тоос босох асуудалгүй” гэх мэдээллийг инженер техникийн ажилчид нь өгч байна.
Ингэж бид Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа болсон гүний уурхайг ашиглалтад оруулж чадсан. Энэ бол бахархал. Гэхдээ зөвхөн бахархаад суугаад байх биш харин уг бүтээн байгуулалтыг цогцлоон газрын гүн дэх гэрэлт цамхагийг босгож чадсан монгол залуусынхаа чадал чансаа, ур чадварыг улс орныхоо хөгжил дэвшилд оруулбал яасан юм бэ?
Монголчууд бидэнд хамгийн их тулгарч байгаа хоёр том асуудал бий. Мэдээж Улаанбаатарын утаа, замын түгжрэл. Энэ хоёроос салсан цагт бид хөгжил дэвшлийн тухай бардам ярьж болно. Улаанбаатар хотыг удирдаж байгаа нөхөд Оюу толгойн ажилчдын бий болгосон бүтээн байгуулалтыг харж баймаар юм. Ажилчид нь бэлэн, техник эдийн засгийн үндэслэл нь маш тодорхой,хийсэн аргачлал, инженерчлэлийн бүтээн байгуулалт нь нүдэн дээр байхад яагаад энэ бүхнийг ашиглаж Улаанбаатар хотоо метротой болгох тухай ам ангайхгүй байна вэ.
Тэгэхээр хотын удирдлагууд Оюу толгойн залуучуудыг урьж Улаанбаатар хотыг метротой болгох ажлаа эхлүүлэх цаг нь болжээ. Хотын дарга Д.Сумъяабазар та үүнийг нэн даруй бүтээлч ажил болго.
Бид гадныханд биш өөрсдөдөө итгэж хөгжих цаг ирсэн байна. Үүнийг Оюу толгойн гүний уурхай харууллаа. Тэндэхийн 20 мянган ажилчдын 97 хувь нь монголчууд гэсэн. Эдгээр монгол залуус дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх, давтан хэлбэл, 1300 метрийн газрын гүнд 200 километр урттай дэлхийн стандарт бүхий тунелийг байгуулж чадлаа. 200 километр тунел байгуулсан тэдэнд 20-хон километрийн урттай метро барих ёстой “үдийн будаа” санагдана биз дээ. Гүний уурхайн нээлтэд оролцсон хүмүүс “Улаанбаатараас Дархан хүрэх хэмжээний зайд тунел барьчихсан манай залууст хотод метро барих бол үнэхээр амархан санагдлаа шүү” гэж байсан. Сэтгүүлчид ч өөр хоорондоо ярилцаж байсан. Нүдээр үзсэн хүмүүст ийм л итгэл төрж байна, мөн хамгийн түрүүн метро бууж байна.
Манайхан юмны наад цаад учир сайн мэддэггүй. Дарга нар нь мэдсэн ч ард түмнээсээ тас нуучихдаг гашуун үнэн бидэнд бий. Энэ байдал метро дээр гарч ирдэг. “Улаанбаатарыг метротой болгочихвол замын түгжээ гэдэг аюул байхгүй болчих юм даа” гэж нэг нь хэлэхэд, “Тэгж ёстой болохгүй ээ. Энэ хот доогуур чинь 50, 60 жил байгуулсан асар том хот байдаг юм. Дулааны шугам сүлжээг тэр чигт нь нураах болно. Дулаан байхгүй бол Улаанбаатар байхгүй” гэх утгатай үг хэлээд амыг нь таглачихна. Яг үнэндээ бол метро барихад хотын дулааны шугамын асуудал ямар ч нөлөөгүй. Дэлхийд алдартай хоёр метро яригддаг. Нэг нь ардчилсан Солонгосын Пёнъян (хуучны Пхенъян) хотын метро, 100 метрийн гүнд баригдсан. Нөгөө нь Украины нийслэл Киев хотын Арсеналын метро 105 метрийн гүнд баригдсан. Дэлхийн хотуудын метроноос хамгийн гүнд оршдог нь энэ хоёр. Тэгвэл бид Оюу толгойн уурхайг 1300 метрийн гүнд байгууллаа. Украин, хойд Солонгос шиг 100 метрийн гүнд биш юм аа гэхэд 40 метрийн гүнд метро байгуулах боломж бидэнд хангалттай байна. Ус, дулааны шугам ердөө газрын хөрснөөс хоёр метрийн доор л байдаг. Метро барихад ямар ч нөлөөгүй гэж мэргэжилтнүүдийн хэлээд байгаа нь ийм учиртай.
Тэгэхээр Улаанбаатарыг удирдаж байгаа нөхөд өө, Монгол Улсыг удирдаж байгаа сайд дарга нар аа, бүгдээрээ нийслэл хотдоо метро барья. Метроноос бусдыг нь амтай болгон ярьж, наашаа хандсан улс бүхэнтэй гэрээ хэлэлцээ байгуулж, эцэст нь замын түгжрэл өнөө л бахь байдгаараа, жаахан хүйтрэх юм уу цас, борооны үзүүр шүргэх төдийд хот тэр аяараа тэг зогсолт хийгээд улам уруудсаар, дарга нарын ярьсан бүхэн үлгэр болсоор байна. Харин гадныхан бидний тэнэг мулгууг ашиглаж мөнгө хийж гаршиж байна. Замын түгжрэлийг бууруулна гэж манай дарга нар ямар ямар үлгэр ярилаа. Одоо ч тэр үлгэрээ ярьсаар, онигоогоо дэлгэсээр байгаа. Үлгэрүүдийг нь эргэн саная. Тэнгэрийн зам гэж ярьсан. 800 сая ам.долларын өртөгтэй төсөл. Сансрын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Хан-Уул-Нарны гүүр, Баруун дөрвөн зам-Гэсэр сүм гэсэн маршруттай 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой, 60-100 жилийн бүрэн баталгаатай гэсэн.
Цахилгаан соронзон галт тэрэг гэж бас нэг үлгэр ярьсан. 110 км замыг хамарсан 35 буудалтай Энхтайваны өргөн чөлөөний дагуу Амгалангаас Таван шар хүртэл явна. Авто замын ачаалал 68 хувиар буурна, 14 зогсоол бүрээс иргэд төрийн үйлчилгээг цахимаар авна, Налайх, Зуунмод, Майдар хот руу бас явна гээд санааныхаа зоргоор тууж өгсөн. Мөн тусгай замын автобус BRT гээд ярьсан. Дэлхийн 40 гаруй оронд ашигладаг, зөвхөн тусгайлан зассан өөрийн зориулалтын замаар зорчино, Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтайгаар байгуулахаар төлөвлөж байна. Замын түгжрэл 30-40 дахин бууна гээд. Энэ бүхэн хий боосон үлгэр байсан. Эрх баригчдын өдөр бүрэн дээшээ хараад сэддэг эдгээр үйлдэл нь улс оронд маш хорлонтой. Гадныхан манай тэнэгүүдийг ашиглаад мөнгө хийдэг ганц арга нь гэснийг ганцхан жишээгээр хэлье.
Дүүжин тээвэр гэж нэг хэсэг баахан үлгэр ярив даа, одоогийн Шадар сайд С.Амарсайханыг хотын дарга үед байх. Баянхошуунаас Гэмтлийн эмнэлэг, ХААИС-аас Богдын хааны музейгээр дамжаад Хүүхдийн ордон орох хойд урд хоёр маршруттай хотын захиргаа, Францын ПОМА компанийн хамтарсан төсөл гээд. Мөнгөн дүн нь 180 орчим тэрбум төгрөг гээд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар байгуулж хэзээ хэзээгүй л дүүжин тээвэртэй болчих юм ярьсан. Гэтэл ажил нь огт яваагүй байхад 414 сая төгрөг төсөвлөгдөж урсгал зардалд 340, ажилчдын цалин хөлсөнд 310 төгрөг зарцуулсан байдаг. Тэр ч бүү хэл төслийн гүйцэтгэгч компани ПОМА руу 16.2 төгрөг Эжис рэйл ХХК руу 6.1 тэрбум төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн байдаг. Ингэж л бид гадныхны гар хөл болж, замын түгжрэлийг бууруулах нэрээр улс орноо хорлож, хоосруулж дууслаа. Сүүлд мөн 2025 он гэхэд Улаанбаатар хотын түгжрэлийг 50 хувь бууруулах LRT тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний шугам тавих төсөл яригдсан. Эхний шугамын төсөвт өртөг нь 926 сая ам.доллар гэж байгаа. Нэг км-ийн зардал 51.1 сая ам.доллар юм гэсэн.
Энэ бүхэн ажил хэрэг болно гэдэгт ямар ч итгэл төрөхгүй байна. Хамгийн зөв гарц ерөөсөө метро барих. Шар хөвийн дөрөлжөөс Налайх хүртэл 20 км газарт баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлийг, Ар гүнтээс Зуунмод хүртэл хойноос урд, урдаас хойдох чиглэлийг сонгон ТЭЗҮ-г хийгээд метро тавья. Баруунаас зүүн чиглэл мэдээж Энхтайваны өргөн чөлөөгөөр явж таарна. Хойноос урдах чиглэл нь Төрийн ордны хажуугаар яваад, ордны урд талын цэцэрлэгийн усан оргилуурын доод талд дөрвөн замын уулзвар шиг томоохон зогсоол байгуулж, олон улсын стандарт бүхий молл дэлгүүрээс аваад бүх зүйл бий болох ёстой. Үүнийг төр засаг бодлогоор шийднэ. УИХ-аас “Улаанбаатар хот метротой байна” гэсэн агуулга бүхий хууль гаргаад л бол оо. Тэгэхгүй бол Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд, Шадар сайд, Хот хариуцсан сайд нь, Хотын дарга нь бүгд өөр өөр юм яриад, эцэстээ ямар ч шийдэлд хүрэхгүй Улаанбаатар нь бахь байдгаараа машиндаа хахсан, уур бухимдал, утаа тортогтоо дарагдсан ийм нэг сөнөсөн хот болох нь ээ.
Улаанбаатар хот метротой болох бүрэн бололцоо бий гэдгийг Оюу толгойн гүний уурхай харуулсныг сүүлд нь дахин хэлье. Хийх хүмүүс нь, хийсэн аргачлал нь, техник хэрэгсэл, тооцоо шийдэл бүгд байна. Одоо наад хий хоосон үлгэрүүдээ бүгдийг нь больж хотоо метротой болгохын төлөө зүтгэ. Оюу толгойн гүний уурхайн ажил 2017 оноос шаргуу эхлээд энэ оны эхэнд ашиглалтад орчихлоо. 20-хон км-ийн метроны ажил их сайндаа 2-3 жилийн нүүр үзнэ, тэгээд л бид метротой болчихно. Юухан байх вэ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.179.24.19] 2023-03-31 16:45:44
1. ТӨМӨР ҮАМЫГ ХОТООС 100 % ГАРГАЖ ХОТЫН ЗҮҮН / БАРУУН БОЛОН УРДУУР ОГТ БИШ ШҮҮ.. / ТАЛААР БАТСҮМБЭРЭЭС ХОНХОР ЧИГТ ТАТАХ. 2. Т БҮХ ИХ ДЭЭД СУРГУУЛИЙГ ХОТААС 100 % ГАРГАЖ, КЭМПУС ХЭЛБЭРТ ОРУУЛЖ ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМАНД НҮҮЛГЭХ ... 3-Т УБ ХОТ БОЛОН УЛСЫН ДАВХАРДСАН БҮТЦИЙН УЛСЫНХИЙГ НЬ ТӨВ АЙМГИЙН УРД СЭРГЭЛЭН СУМАНД ГАРГАХ... / ЖИШЭЭ НЬ ; ; ЭМЯ, НИЙСЛЭЛДИЙН ЭМГ, БСШУЯ НИЙСЛЭЛИЙН БСГ , УЛСЫН ЦАГДАА ХОТЫН ЦАГДАА, УЛСЫН ПРОКУРОР , ХОТЫН ПРОКУРОР ГЭХ МЭТ... ҮҮНИЙГ ХИЙХЭД НЭГ ИХ МӨНГӨ ЦАГ ОРОХГҮЙ БӨГӨӨД ЭРСДЭЛ НЬ БАРАГ 00 ТЭЙ ТЭНЦЭНЭ... ЭНЭ ТОХИОЛДОЛД . УЛААНБААТАРААС ДОР ХАЯЖ 500,000 ХҮН ШИЛЖИН СУУРЬШИНА. ЯМАР Ч МЕТРО ЯМАР Ч ЗАРДАЛ ХЭРЭГГҮЙ
Иргэн [203.23.199.221] 2023-03-30 12:58:13
Нээрээ хэн ч мөрддөггүй хууль баталж байхаар метро барина, авилга авсан бол бүх хөрөнгийг хурааж хязгаар нутагт гэр бүлээр цөлнө, замын дүрэм санаатай зөрчвөл тээврийн хэрэгслийг улсын орлого болгоно, сүргийн бүтэц өөрчилсөн ямаа бүрээс татвар авна гээд хуульчилсан дээр юм байна даа.
Ulaanbaatar [202.55.191.130] 2023-03-30 08:41:51
Ulaanbaatart metro ashiggui gej sudalgaa hiisen gazruud tailandaa bichsen baigaa. 1 saya huntei deer ni shavj amidardag hotod metro ashigtai ajillahgui
Зочин [202.21.124.132] 2023-03-29 16:00:54
Yadaj Bogd uulaaa 2 tsooluulah yum san daaaa
Зочин [202.179.24.130] 2023-03-29 14:38:10
Метро байгуулсан газруудын техник, технологийн дийлэнх хэсэг дандаа дотоодынх нь эх үүсвэртэй, ур чадвар, технологи, үйлдвэрлэл байдаг. Галт тэргэнд нь зогсоод бариад явах хуванцар бариул хүртэл цутгаж хийх цехгүй байж ацных нь метро? Бас нэг Эрдэнэт шиг баахан тендерийн шахаа, хангамжийн нугарсан үнэтэй хулгайн сан бий болно. Манайх болсон хойно. 100% импортын эд анги, технологийг нугалж төлөгдөх зардлыг бид нарын хармаанаас гаргана. Бодит үнээр бол талдаа 2000 төгрөгөөр явна. Манайхан мэдвэл бас солиороод талбай дээр жагсаад эхлэх байлгүй.
Зочин [202.179.24.130] 2023-03-29 14:35:06
Уучлаарай эдийн засагч гуай. 20 км хоолой ухаж болно. Тэрийг арчилж тордох зардлаа та мартчихаж. Дотор нь хүн зон байнга зорчино. Уул уурхайн нүхэн хонгил шиг амар юм бодоод байх шиг байх юм.
zochin [66.181.176.126] 2023-03-29 05:19:36
1,0 саяас дээш хүн амтай хотод метро л түгжрэлийн жинхэнэ утгаараа бууруулна ш дээ Сумкъяааааа
Өндөр настан [66.181.179.102] 2023-03-28 22:51:10
Энэ комментуудыг хараад байхад бүгд метротой болохыг хүссэн байна. Хотын хүн амын нятралаас хамаарч тээврийн унааг зохицуулдаг гэнээ.10 дээш сая хүнтэй хотуудад метро трамвай явуулдаг юм шиг байна. Манайд бол метро алдагдалтай унаа юм гэнээ нэг чиглэлрүү нэг буудлаас 10 хүрэхгүй хүн суугаад байвал ямар их алдагдалтай ажиллах нь тодорхой юм.Бат үүл хотын дарга байхдаа Толгойт өртөөнөөс Налайх хүртэл жижиг вагон явуулаад ашиг олж чадаагүй бас дарханы чиглэлд явуулаад ч алдагдалтай байсан тул бүрэн зогсоосон юм байна.
Таны зөв. Том хотод л явах унаа. [59.153.112.225] 2023-03-28 23:46:07
Харин тийм ээ. Тэгээд УБ-ын хүн амын ойрын ирээдүйн орлогын байдал нь метроны өдөр тутмын зардлыг нөхөж ЧАДАХГҮЙ. Тэгэхлээр тавьчихсан өрөө яаж юугаар төлөх юм бэ?
Аль улсын тусыг авах уу? Бидэнд юү ч байхгүй ш дээ. [59.153.112.225] 2023-03-28 19:42:37
Мөрөөд, сэрүүнээр зүйдэл. Монголд тийм эд хөрөнгө, нөөц БАЙХГҮЙ. Эсхүл Хятадаас бүх инженер, ажилчин, техник технологи харьцангүй БАГА ҮНЭЭР авна. Эсхүл ИХ ҮНЭТЭЙ ч гэсэн Оросоос, ө.х. Москвагаас үүнийг стратегийн туслалцаа болгож авна. Ийм туслалцаа хүсэх хэрэг байна уу? Авья гэвэл АЛИЙГ НЬ авах уу?
зочин [202.179.21.224] 2023-03-28 17:09:17
Бөх Сумьяа метро барих талаар дуугарахгүй юм. Хотын хамгийн том дарга байж ирээдүйгээ харах чадвар муу байнаа. Ямар сайндаа л агаарын зам ч гэнэ үү дүүжин зам ч гэнэ үү хөгийн юм яриад мөнгө үрээл суух юм.
Энхээ [103.254.123.154] 2023-03-28 13:16:10
МАН-ыг харвал дахиад 20-30-д жил өөд нар харахгүй. Харин өөрсдөө санаачлаад ухаад эхэлвэл юухан байхавдээ. Хонгилыг нь өөрсдийн хүчээр болгочихноо. Тохижуулах вагон энэ тэрийг нь засаг шийднэ биз. Газар ухах ажилд нь бэлэн байгаа шүү...
irgen [202.9.47.40] 2023-03-28 17:10:46
hurz jootuugaar hiihuu kkk. Bat-uul munguu udchihn ee
зочин [122.201.19.2] 2023-03-28 12:47:02
Цаадах чинь данпуурсан банкиндаа мөнгө олох гээд юун биднийг бодох мантай юм. Нийслэлчүүүд Бат үүлийг сонгосон бол метротой сууж байхгүй юу.
irgen [64.119.29.60] 2023-03-28 11:49:43
tugjreen dund benzin zarah ashig sonirhol uur yu ch bish. ene olon kolonkuudaa TUTS bolgoltoi ni bish
Zochin [202.126.89.202] 2023-03-28 11:43:56
Энэ уурхайг мэдлэгтэй сэтгэлтэй ёс суртахуунтай сахилга баттай үнэнч шударга эмх цэгцтэй дэг журам хууль дүрэм журмыг чандлан сахиж барьжээ. Аа манай МАН болоод хотын удирдлагууд дээрх хүчин зүйлсийг бий болгоход Монгол хөгжлөө2
иргэн [192.82.90.124] 2023-03-28 11:43:05
метро барихаас өөр шийдэл байхгүй. олон янзын үлгэр ярьж мөнгө үрэхийн оронд барьж аваад зоригтой эхэлцгээе .
Иргэн [202.126.90.124] 2023-03-28 11:31:41
АВИЛГА АВЧ, МӨНГӨ ИДЭХ БОЛОМЖГҮЙ БОЛ МОНГОЛД ЯМАР Ч АЖИЛ ЯВАХГҮЙ.
Иргэн [66.181.181.60] 2023-03-28 11:25:39
Тэгээд зоригтой Итгэлтэй хийгээч !!!!!!! Наад 100 жил удирдсан МАХН;МАН ийн өвөгчүүл чинь мэдэж байгаа ч хийхгүй Өөрсдөө үр ач даа луйвар хулгайлж хөрөнгө үлдээнэ гэж амьраад ардаа Ядуу болгож байна.!!!!!!!!Тиймээс залуучууд хийх юмаа зоригтой хий!!!!!!!! Мөнгө харж биш Ирээдүйн хүүхдүүдэдээ -- Хэлэх үнэнг үлээж амьдрах Хэрэгтэй !!!!!!! Одоогийн Нам шиг - Хулгай Луйварчин нэр үлдээж болохгүй шдээ !!!!!!!!!