АНУ-ын Миссисипи мужид хүчтэй хар салхины улмаас 25 хүн амь эрсэджээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Миссисипи мужийг хүчтэй хар салхи дайран өнгөрсний дараа эрэн хайх болон сэргээн засварлах багийнхан орон сууцны, худалдааны байгууламжууд болон хотын захиргааны байгууллагуудын нурж, эвдэрсэн барилгуудад ажиллаж байна. Байгалийн гамшгийн улмаас 25 хүн амь эрсэдсэн гэж мэдээллээ.

Баасан гарагийн оройноос эхлэн хэд хэдэн хотуудыг дайран шуурсан хар салхины улмаас 25 хүн амь эрсдэж, олон арван хүн шархдаж, гэмтсэн гэж мэдээлсэн байна. Үүнээс гадна олон байшин барилга, эд хөрөнгө сүйдсэн гэж мэдээлж байна. Мөн Шуурга маш хурдан хугацаанд болсон тул Шерифийн хэлтэс оршин суугчдад анхааруулах сэрэмжлүүлгийн дуут дохиог асааж амжсангүй гэж Роллинг Форк хотын дарга Элдриж Уолкер ярьжээ. Ерөнхийлөгч Жо Байден ням гарагийн өглөө Миссисипи мужид онцгой байдал зарлаж, хамгийн их хохирол амссан бүс нутгуудад холбооны санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна.

Одоо Олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлж, үүний дараа эрэн хайх, сэргээн босгох багийнхан эвдэрч сүйдсэн байшин, худалдааны барилга, хотын захиргааны байр зэргийг цэвэрлэж, сэргээн засах ажлыг эхлүүлжээ. Цаашид сэргээн босгох амаргүй ажил үлдэж багаа ч, оршин суугчид ням гарагийн өглөө сүмийн барилга сүйдсэн ч мөргөл залбирлаа үргэлжлүүлэн сүмийн шатан дээр үйлдлээ гэж орон нутгийн хэвлэлүүд нийтэлжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.198] 2023-03-28 14:19:59

Америкийн байшингууд модон хавтангаар барьсан болохоор салхинд амархан хийсч нурна. Байшингаа тоосгоор эсвэл угсармал цементээр барьвал салхинд нурахгүй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.