БНАСАУ дахин хоёр пуужин харвасан тухай Японы тал мэдээлэв

Aдмин / Гадаад мэдээ

Өнөө өглөө Умард Солонгос хоёр удаа баллистик пуужин харвасан гэж Японы Батлан хамгаалах яамны албаны хүмүүс мэдэгджээ. Тэдний мэдээлснээр пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсээс гадуур унасан гэж таамаглаж байна хэмээн ЭнэйчКэй уламжиллаа.

Японы Засгийн газар холбогдох яамдын албан тушаалтнуудыг яаралтай хуралдуулж, энэ асуудлаар мэдээлэл цуглуулж байна хэмээн тус мэдээлэлд дурдсан байна. Албаныхны мэдээлснээр пуужингуудыг Умард Солонгосын баруун эргээс зүүн хойд зүг рүү харвасан гэжээ. Тус яамны тооцоолсноор пуужингууд 50 км-ийн өндөрт хүрч, Японы ЭЗБ-ийн гаднах усанд буухаасаа өмнө 350 км орчим зайг туулсан байна.

Мөн хоёр пуужин жигд бус чиглэлтэй байж магадгүй юм байна. Одоогоор Нисэх онгоц болон усан онгоцонд хохирол учруулсан тухай мэдээлэл ирээгүй байна.

Гэхдээ сүүлийн үед Умард Солонгосоос пуужин харвах туршилт хийх нь олширч олон улсын санааг зовоож байгаа юм. Тухайлбал НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаан дээр Умардын энэ заналхийлэл хэт ойр ойр давтагдаж албан ёсны туршилтын үйл ажиллагаа гэж харах боломжгүй байгаа тул яаралтай хориг арга хэмжээ авахыг АНУ, Япон, Өмнөд солонгосын төлөөлөгчид хатуу анхааруулсан. Харин Умардын зүгээс энэ нь бүс нутагт АНУ Япон БНСУ гэсэн хамтын ажиллагаа, цэргийн сургуулилалт гэсэн өдөөн хатгах үйл ажиллагаа явагдаж буй тул бид хариу анхааруулга болгон пуужин харваж, өөрийн байр суурь бэлэн байдлыг харуулж илтгэж байгаа гэж мэдэгдсээр байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.