Бага сургуульд буудлагын хэрэг гарчээ

Aдмин / Гадаад мэдээ

2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр АНУ-ын Теннесси мужийн Нэшвилл хотын нэгэн хувийн бага сургуульд хагас автомат буугаар зэвсэглэсэн этгээд иргэд рүү гал нээж 7 хүн амь үрэгджээ. Амиа алдагсдын гурав нь хүүхэд байгаа бөгөөд эмнэлэгт хүргэгдээд, шархаа даалгүй нас баржээ.

Нэшвиллийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дон Аарон мөн өдөр хэвлэлийн бага хуралд,“Өдрийн 10 цаг 13 минутад анхны дуудлага хүлээн авч, хэргийн газарт яаралтай очиж, 10 цаг 27 минутад зэвсэгт этгээдийг устгасан" гэжээ.

Гэмт этгээд 28 настай, эмэгтэй хүн байсан. Тэрээр хоёр хагас автомат буу, нэг гар буутай халдсан байна. Урьдчилсан мөрдөн байцаалтаас үзвэл уг этгээд нь тус сургуулийн төгсөгч байж болзошгүй бөгөөд хэн болох, ямар сэдэлтэй байсныг шалгаж байна.

АНУ-ын "Галт зэвсгийн хүчирхийллийн архив" цахим хуудасны мэдээлснээр, өчигдрийн байдлаар энэ 2023 онд Америкт 9800 гаруй хүн, үүнээс 400 орчим хүүхэд галт зэвсгийн халдлагад өртөж амиа алджээ.


Сэтгэгдэл

зочин [59.153.86.116] 2023-03-29 09:42:42

наад гарчиг чинь болохгүй байна . бага сургуульд халдлага болжээ . бага сургуульд зэвсэгт этгээд халжээ .бага сургууль хүн бууджээ . бага сургуульд халдаж олон хүнийг бууджээ . бага сургуулийн 7 хүнийг буудан хөнөөжээ . ингээд бичвэл хүн ойлгоно . сургуульд чухам юу сурч мэдсэн толгой вэ .ичиг ичиг ичиг ...


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.