ЕХ 2035 он гэхэд CO2 ялгаруулдаг тээврийн хэрэгсэл худалдахыг хориглоно

Aдмин / Гадаад мэдээ

Европын Холбоонд /ЕХ/ 2035 он гэхэд нүүрстөрөгчийн давхар исэл /CO2/ ялгаруулдаг тээврийн хэрэгсэл худалдахыг хориглох тухай хуулийг мягмар гарагт баталлаа гэж Шведийн Эрчим хүчний сайд Эбба Буш мэдэгдэв. Германы Тээврийн сайд Фолькер Виссингийн олон долоо хоногоор хойшлуулаад байсан маргаантай хуулийн төслийг ЕХ-ны 27 гишүүн орны Эрчим хүчний сайд нар ийнхүү баталжээ. Өнгөрсөн бямба гарагт Брюссель, Берлин байгаль орчинд ээлтэй, синтетик түлшний нэг төрөл болох электрон түлшээр ажилладаг хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг худалдаалахыг зөвшөөрөх тохиролцоонд хүрсэн юм.

ЕХ дэлхийн дулаарал хийгээд манай гарагт аюултай нөлөө учруулах үзэгдлүүдэд голлон нөлөөлж буй CO2-ын ялгарлыг хязгаарлах хүчин чармайлтын хүрээнд дээрх шийдвэрийг гаргажээ. Тээврийн салбар нь ЕХ-ны хүлэмжийн хийн ялгарлын 25 орчим хувийг бүрдүүлдэг байна.

Мөн Засгийн газруудаас гадна автомашин үйлдвэрлэгчид ч эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Porsche” болон Италийн “Ferrari” компаниуд цахилгаан автомашинуудад зориулсан цэнэг хураагуурыг тээврийн хэрэгслүүдийнх нь хувьд хэт хүнддэнэ хэмээн мэдэгдэж байжээ. Харин “Volkswagen”, “Mercedes-Benz”, “Ford” зэрэг бусад автомашин үйлдвэрлэгчдийн хувьд цахилгаан тээврийн хэрэгслүүдэд хэдийнээ найдлага тавиад эхэлсэн билээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000