Э.Макроны нэр хүндийн үзүүлэлт 2018 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны нэр хүндийн үзүүлэлт 2018 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч буурсныг “BVA” судалгааны компанийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Энэ сарын 24-25-ны өдрүүдэд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, Э.Макроны нэр хүндийн үзүүлэлт 28 хувьд хүрч буурснаар 2018 онд Шар хантаазтнуудын жагсаалын үеийн түвшинд /26 хувь/ ойртож очсон байна.
Францад тэтгэврийн шинэчлэлийн төлөвлөгөөг нэгдүгээр сард танилцуулснаас хойш өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа энэ үед Ерөнхийлөгчийн нэр хүнд нэг сарын дотор 6 хувиар буурсан дүн үзүүлжээ.
Ерөнхий сайд Элизабет Борны нэр хүндийн үзүүлэлт мөн огцом буурч 28 хувьд хүрээд байгаа нь түүнийг Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшүүлснээс хойших хамгийн сул үзүүлэлт болсон байна.
Ташрамд дурдахад, гуравдугаар сарын эхээр “Ipsos” компанийн санал асуулгын дүнгээр Э.Макроны нэр хүндийн үзүүлэлт гурван жилийн хамгийн доод түвшинд /32 хувь/ хүрээд байжээ.
Сэтгэгдэл