В.Зеленский Ши Жиньпинийг Украинд урьжээ

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Украинд урьжээ. Хэрэв Ши Жиньпин урилгыг хүлээн авбал Орос Украин руу довтолсноос хойш хоёр удирдагч анх удаагаа уулзах юм. “Бид Ши Жиньпинтэй энд уулзахад бэлэн байна” гэж В.Зеленский Америкийн “Associated Press” агентлагт Киев хүрэх галт тэргэнд сууж явахдаа өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. “Би түүнтэй ярилцмаар байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

“Дайн эхлэхээс өмнө би түүнтэй холбоотой байсан. Гэвч сүүлийн нэг жил гаруйн хугацаанд холбоо тогтоосонгүй” гэж В.Зеленский хэлжээ. Ши Жиньпин хэдийгээр ОХУ-ын гол холбоотон боловч сүүлийн саруудад Бээжинг Москва, Киевийн хооронд энх тайван тогтоох зууч болгохыг эрмэлзэж байгаа нь тус улсыг төвийг сахисан зуучийн үүрэг гүйцэтгэж чадах эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлээд байгаа Европын Холбоо, НАТО-гийн төлөөлөгчдийн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.

Гэсэн хэдий ч В.Зеленский Бээжингийн 12 заалт бүхий энхийн төлөвлөгөөг үндэс болгон Хятадын зуучлалтайгаар энхийн хэлэлцээнд оролцоход бэлэн гэдгээ саяхан илэрхийлсэн байна.

“Хятадын дэвшүүлсэн зарим санал олон улсын хууль тогтоомжийг хүндэтгэж байгаа тул бид Хятадтай хамтран ажиллах боломжтой гэж бодож байна” хэмээн Украины Ерөнхийлөгч энэ сарын эхээр мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпинийг Москвад айлчлахын өмнө “Wall Street Journal” сонинд “энэхүү айлчлал нь Украин, Хятадын төрийн тэргүүн нарт утсаар ярих боломжийг бүрдүүлнэ” хэмээн бичиж байсан юм.

Гэхдээ ийм яриа хэлэлцээ болоогүй бөгөөд Ши-Путин нарын дээд хэмжээний уулзалт Оросын илэрхийлж байгаа байр суурийг дэмжсэн мэт хамтарсан мэдэгдэл баталж, Оросын цэргийг Украинаас гаргахыг санал болгоогүйн зэрэгцээ НАТО-гийн тэлэлт нь дайныг өдөөсөн гэж буруутгаснаар өндөрлөсөн.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.43] 2023-04-02 08:53:10

Вова намайг Зели урьж байна би ослоо шүү.Ээ Ши битгий оч л до. Мань байгалийн хийн үнээ ахиад хямдруулая Вова Хүүк бас уриад байна. Ши дүү нарыг бол байнга дарж байх хэрэгтэй тэгж байгаад бүгдээрээ дүү нарыг үрчлээд өргөөд авчихнаа Энэ Америк НҮБ энэ тэр тусгаар улсын халдашгүй эрх гэж хуцахаа болиодхог.

Зочин [202.9.40.127] 2023-03-31 06:54:15

Тусгаар уос уруу Орос дайрч орсон үнэн биз дэ. Орос тролл их байна уу эсвэл монголчууд 20р зуундаа үлдсэн хэвээр байна уу. Манайх тэнэг хэдэн хулгайч улс төрчдөө дарлуулсан Путмныг шүтсэн үндэстэн хэвээр үү?

Ази [103.212.118.77] 2023-03-30 23:20:05

Зеленский хөршөөсөө уравдаг. Хаичин хүн.Хятадаас юу авах юм бол?

irgen [202.9.46.244] 2023-03-30 17:54:05

UKR DONETCK, LUGANSK OROSIIN TALD HYANALTAD BUREN ORJEE.

Зочин [202.21.108.1] 2023-03-30 16:18:56

Amerik hyatadiig 1 nomeriin daisan geed il tod zarlachihsan. Tiim baital Xi yu gej amerik baruunii 1 nomeriin buunii nohoi deer guij ochih ve dee.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.