Израилд эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилж байна

Aдмин / Гадаад мэдээ

Израилд олон зуун жагсагчид Лхагва гарагийн шөнө Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн засгийн газрын шүүх засаглалыг шинэчлэх төлөвлөгөөний эсрэг байгаагаа илэрхийлж, Тел Авив болон Иерусалимын гудамжинд жагсаал цуглаанаа үргэлжлүүллээ. Дотоодын хямралын улмаас энэ долоо хоногийн эхээр энэ төлөвлөгөөг хойшлуулахаар зарласан ч иргэдийн хөдөлгөөн үргэлжилсээр байна.

Жагсагчид Израилийн хэт барууны үзэлтэй Үндэсний аюулгүй байдлын сайд, өмнө нь террорист бүлэглэлийг дэмжсэн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг өдөөсөн хэргээр ял шийтгүүлж байсан Итамар Бен-Гвирын хяналтад байх “үндэсний гвард” гэх шинэ алба байгуулахыг эсэргүүцсэн байна. Даваа гарагт Нетаньяху Израилийн Дээд шүүхийг шинэчлэх маргаантай төлөвлөгөөг түр зогсооно гэж мэдэгдсэн.

Энэхүү төлөвлөгөө нь авлигын хэргээр шүүгдэж буй Нетаньяху болон түүний холбоотнуудад тус улсын шүүгчдийг томилох эцсийн эрхийг өгөх юм. Энэ нь мөн түүний холбоотнуудын хяналтад байдаг парламентад Дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, шүүхийн хуулийг хянах боломжийг хязгаарлах эрхийг өгөхөөр байсан юм.

Дээрх төлөвлөгөөг Хойшлуулах мэдэгдэл хийсэн өдөр Бен-Гвир хэлэхдээ, үндэсний гвард байгуулах тухай удаан хүлээсэн хүсэлтийг нь Нетаньяху зөвшөөрсөн хэмээн мэдэгджээ. Шүүхийн өөрчлөлтийг зогсоосны дараа Бен-Гвир эвслээс гарна гэсэн заналхийллээсээ татгалзсаны хариуд энэ хүсэлтийг зөвшөөрч, буулт хийжээ гэж олон нийт үзэж байгаагаа илэрхийлжээ. Тиймээс олон нийт Бен-Гвирын төлөвлөгөөг эсэргүүцсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.