Япон улс ОХУ-ын эсрэг тогтоосон экспортын хязгаарлалтаа өргөжүүлжээ
Японы эрх баригчид ОХУ-ын эсрэг тогтоосон экспортын хязгаарлалтаа өргөжүүлж байгааг тус улсын Худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн яам мэдээллээ. Тодруулбал, тус улс ОХУ руу барилгын тоног төхөөрөмж (гидравлик экскаватор, бульдозер), нисэх онгоц, хөлөг онгоцны хөдөлгүүр, навигацийн тоног төхөөрөмж, нисэх онгоц, сансрын хөлөг, тэдгээрийн эд анги, дрон үйлдвэрлэхэд ашиглаж болох материал, эд анги, оптик төхөөрөмж, гэрэл зургийн тоног төхөөрөмж экспортлохыг хоригложээ.
Барааны жагсаалтыг Японы Худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн яам цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Түүнчлэн ган, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, хөнгөн цагаан, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, уурын зуух, тэдгээрийн эд анги, дархны тоног төхөөрөмж, генератор, тээврийн хэрэгсэл болон эд анги, оптик шилэн ба шилэн кабель, хэмжүүрийн багаж, дүн шинжилгээний багаж хэрэгсэл, дуран, агаарын гэрэл зургийн тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоом экспортлохыг хоригложээ. Шинэ хязгаарлалт дөрөвдүгээр сарын 7-ноос хэрэгжиж эхэлнэ.
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.29] 2023-04-01 14:06:14
Америк тэргүүтэй барууны орнуудын банк санхүүг хувьчлан авсан мөнгөний эзэд дэлхийд жанжлах хүн төрөлхтнийг захирч боолоо болгох бодлого явагдаж байгаа нь нууц биш болсон. Америк улс оросыг задалсаны дараа хятадыг задлах болно гэдэгт би итгэлтэй байна.
Зочин [192.82.85.152] 2023-04-01 15:45:04
ерөөлөөр болог ха ха