ОХУ 147 МЯНГАН ИРГЭНЭЭ ЦЭРГИЙН АЛБАНД ТАТНА
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн албанд татах хаврын цэрэг татлагын тухай хуульд гуравдугаар сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан талаар Коммерсант мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тушаал ёсоор дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 15-ныг дуустал 147 мянган хүнийг цэргийн албанд татах аж.
Энэ өмнөх оныхоос хэдэн мянгаар илүү байгаа юм. 2022 оны намар 120 мянган цэрэг татсан бол 2022 он хавар 134,5 мянган цэрэг татаж байв. Ийнхүү цэрэгт татах хүний тоог нэмсэн нь Украинд амссан бие бүрэлдэхүүний ихээхэн хохирлыг нөхөх зорилготой байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Хэдийгээр Оросын тал хугацаат цэргийн алба хаагчдыг дайны талбар руу илгээдэггүй гэж удаа дараа мэдэгдсэн ч хугацаат цэргийн алба хаагчид фронт руу явж сураггүй болсон тохиолдол хэд хэд гарсан талаар Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлж байлаа.
Сэтгэгдэл
Зочин [220.202.209.86] 2023-04-02 17:00:48
manaih ruu guigeed ir
Нялцгай, дорд, өөдгүй амьтан уу, чи? [59.153.112.225] 2023-04-03 00:24:20
Битгий нялцаа, нялцгар бай. Оросууд чам шиг дорой байх албагүй. Оросынхоо эрх ашгийн төлөө Украйнд очиж байлдаж оросуудынхаа эрх ашгийг хамгаална. Чи үүнд битгий оролцо, өөдгүй царайл.
зочин [59.153.86.116] 2023-04-02 13:36:42
хил гааль дээрээ хязгаарла .
Зочин [202.21.118.163] 2023-04-02 10:15:58
Putin lalar boliosoi
Зочин [64.119.18.46] 2023-04-02 07:03:18
Цэрэг гэж юу байдгийг эх орон гэж юу г хэлдэгийг цэрэгт явж үзээгүй хүмүүс мэдэхгүй дээ.
Зочин [64.119.18.46] 2023-04-02 07:00:57
Гайхаж цочирдож айх хэрэггүй дээ.Монгол улс ч бас хавар намрын цэрэг татлага хийдэг.Эх орноо хамгаална цэргийн алба хаана гэдэг эр хүний бахархалийн хэрэг. 3 жил цэргийн алба хаагаад ирэхэд булчин шөрмөс зангирч ажлыг бол алаад өгнө.Цэргийн алба хаагаагүй хүмүүсийг харахаар цаанаа л нэг өлбөгөр харагддаг.Хүмүүсийн харьцаанд ч өөрчлөлт байгааг хардаг шүү.Эх орны бахархал эр цэрэг юм.Цэрэгтэй байж эх орон минь байдаг.
зочин [64.119.17.242] 2023-04-01 23:57:46
Өмнө нь 300к-аар 2 удаа татсан биш үү? Зарим хэвлэлийн мэдээгээр 220к нь Украйнд амь үрэгдсэн гэсэн үү? Хөөрхий залуус юуны төлөө амь амьдралаа ийнхүү үрнэ вэ? Тун харамсалтай. Путин гуай дайн түрэмгийллээ хурдан зогсоогоосой.
Татлага номоороо л хийгдэж байна. [59.153.112.225] 2023-04-01 18:20:52
Ээлжит цэргийн татлага явдгаараа явагдна. Дайнтай дайнгүй татлага хийгддэг. Харин татагдсан залуусаас Украйнд очиж байлдах хүсэлтэй хүмүүс байгаа л байх. Үүнийг үгүйсгэж болохгүй.
Зочин [202.126.90.23] 2023-04-03 09:48:16
Путины зөв бурууг монголчууд шүүгээд бх шаардлага байхгүй бхаа. Путин орос орныг цэгцэнд нь оруулсан агуу хүн шүү. Манайх шиг энгийн хувцастай ёслоод,мод тариагүй хүн.