Хятад улс хөгжиж буй орнуудын хамгийн том зээлдүүлэгч болжээ

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ хил дамнасан зээлийн шинэ тогтолцоог бий болгож, хөгжиж буй орнуудын хамгийн том зээлдүүлэгчдийн нэг болсныг АНУ-ын "William and Mary" коллежийн “AidData” судалгаа, инновацийн лабораторийн мэдээлэл харуулжээ. Мэдээллээс үзвэл, 2000 оноос хойш Хятадын эрх баригчид Аргентин, Пакистан, Турк зэрэг 20 гаруй оронд яаралтай тусламж үзүүлэхэд дор хаяж 240 тэрбум ам.доллар илгээсэн байна. Үүний ихэнх нь буюу 185 тэрбум ам.долларыг Бээжин сүүлийн таван жилийн хугацаанд гаргасан байна.

"Хятад улс хямралд орсон улс орнуудад хил дамнасан зээл олгох дэлхийн шинэ тогтолцоог бий болгосон" гэж судалгаанд дурджээ. “Bloomberg” агентлагийн тэмдэглэснээр, тус улс нь хөгжиж буй орнуудад зээл олгоход улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд олон арван жилийн турш эдийн засгийн харилцааг тодорхойлж ирсэн тогтолцооны өөр хувилбарыг санал болгож байна. Одоо Бээжин, Вашингтон дэлхийн санхүү, валютын тогтолцоонд нөлөөллөө тогтоохын төлөө тэмцэж байна гэж тус агентлаг мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгрессын Сенатын танхимын хэсэг гишүүд Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас БНХАУ-д зээл олгохыг хориглох хуулийн төслийг танилцуулсан юм. Бүгд Найрамдах намын гишүүн, сенатч Жон Баррассын хэлснээр, уг хуулийн төсөлд эдгээр байгууллага дахь АНУ-ын төлөөлөгчдөд "БНХАУ-д ямар нэгэн зээл олгох, сунгах, техникийн туслалцаа үзүүлэхээс татгалзах" заавар өгөхийг Сангийн сайдад үүрэг болгожээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.72] 2023-04-03 16:01:13

Жинхэнэ хятад уламжлалт арга


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.