Хятадын хойд нутгаас 200 жилийн настай ургийн бичиг олджээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын хойд нутгийн Хэбэй мужаас 203 жилийн настай ургийн бичиг олджээ. Энэхүү олдворыг нийгэм, гэр бүлийн уламжлалыг судлахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Гуаньтао тойргийн Дунлюжуан тосгоноос олдсон Ян удмынхны ургийн бичиг хэмээх 118 хуудас бүхий олдворыг Чин гүрний /1644-1911/ Жячин хааны үед 1820 оноос эмхэтгэж эхэлжээ.

Хэдийгээр хуудсууд нь шарлаж гандсан ч харьцангуй сайн хадгалагдсан байсан гэж мэргэжилтнүүд хэлж байна. Ургийн бичигт гэр бүл Мин гүрэн /1368-1644/, Чин гүрний үед хэрхэн нүүж шилжсэн хийгээд гэр бүлийн уламжлал, нэр алдартай гишүүд, гэр бүлийн сүм барих үйл явц зэргийг нарийвчлан бичсэн байжээ.

Гуантао тойргийн Соёл, радио, телевиз, аялал жуулчлалын товчооны соёлын дурсгалт эд зүйлсийг хамгаалах хүрээлэнгийн дарга Лю Жуньфэний хэлснээр, ургийн бичиг нь Мин, Чин гүрний үеийн Хятадын хойд нутагт хүмүүс шилжин суурьшдаг байсныг, түүнчлэн нутгийн ижил овогтой иргэд цуглаж уулздаг байсныг нотлох баримт болж байна. Энэ нь тухайн үеийн нийгэм, гэр бүлийн уламжлалын судалгаанд мөн хувь нэмрээ оруулна гэж тэрбээр нэмж хэлжээ.


Сэтгэгдэл

Nara [139.5.217.199] 2023-04-04 09:19:06

Manai baahan hamaatan sadan ar mongol garj ireh bhda


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.