Дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд огцрох уу?

Aдмин / Гадаад мэдээ

Финландад ням гарагт болсон сонгууль маш өрсөлдөөнтэй болж, улс төрийн гурван нам тун ойролцоо санал авчээ. Тухайлбал, одоогийн ерөнхий сайд Санна Мариний Социал демократ нам парламентын суудлаа гурваар ахиулж, 19.9 хувийн санал авч чадсан ч гуравдугаар байранд жагссан байна. Харин баруун төвийн үзэл баримтлалтай Үндэсний эвслийн Нам 20.8 хувийн саналаар парламентад хамгийн олон суудал авлаа. Үүний дараа 20.1 хувийн санал авсан үндсэрхэг үзэлтэй Финнчүүд нам дэд байранд жагссан байна.

Сонгуульд ялагдсаныхаа дараа Санна Марин “Сонгуульд ялсан Үндэсний эвслийн нам болон Финнчүүд намд баяр хүргэе. Ардчилсан сонгууль боллоо” гэж ярьжээ.

Харин Үндэсний эвслийн намын дарга Петтери Орпо “Манай нам ялалт байгуулж чадлаа. Ингэснээр Үндэсний эвслийн намынхны удирдсан Финландын шинэ Засгийн газрыг байгуулах боломж бүрдлээ. Финландын иргэд өөрчлөлтийг хүсэж байна. Тиймээс бид одоо бусад намуудтай яриа хэлэлцээ эхлүүлэхээр төлөвлөсөн” гэж ялалтаа тэмдэглэх үеэрээ мэдэгдсэн байна.

Хэрвээ намууд тохиролцоонд хүрч чадвал 53 настай Орпо шинэ ерөнхий сайд болох юм. Финландын 200 суудалтай парламентад 100-аас дээш хувийн суудал авсан улс төрийн хүчин дангаараа Засгийн газар байгуулдаг. Тиймээс Орпод үндсэрхэг үзэлт Финнчүүд намтай эвсэх, эсвэл Санна Мариний Социал Демократ намтай эвсэх гэсэн хоёр сонголт бий.

Одоо 37 настай Санна Марин 2019 онд дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд болж байсан билээ. Үүнийхээ дараан эмэгтэй дарга нартай таван намын эвслийг байгуулж байв. Ийн Санна Марин нь улс орноо НАТО-д элсүүлэх алхмыг хийж, хөрш Орос улсын Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайнд шийдэмгий байр суурь баримталж байсан юм.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Баяртай. [59.153.112.225] 2023-04-04 10:20:48

Огцор-н-о-о-о-о-о-о!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.