Финланд улс өнөөдөр НАТО-гийн 31 дэх гишүүн болно

Aдмин / Гадаад мэдээ

Финланд улс мягмар гарагт буюу өнөөдөр албан ёсоор НАТО-гийн гишүүн болно гэж Финландын Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлэв. Мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “маргааш бид Финландыг 31 дэх гишүүнээр хүлээн авна” хэмээн дээрх мэдээллийг баталжээ. Й.Столтенберг сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, энэ өдөр НАТО болон Финландын хувьд түүхэн бөгөөд агуу өдөр байх болно гэдгийн онцлон тэмдэглэсэн байна.

Бельгийн нийслэл Брюссель хот дахь НАТО-гийн төв байранд Финландын далбааг мандуулснаар тус улс цэргийн эвслийн хамгийн отгон гишүүн болсныг илтгэнэ. Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё мөн уг арга хэмжээнд үг хэлэх юм.

Финланд улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг соёрхон батлах үйл явц НАТО-гийн түүхэнд хамгийн хурдан буюу нэг жил хүрэхгүй хугацаанд үргэлжилснийг Й.Столтенберг тодотгосон байна.

НАТО-д элсэх амаргүй зам

Өнгөрсөн онд Орос Украин руу довтолсны дараа Финланд, Швед төвийг сахих байр сууриасаа татгалзаж, 2022 оны тавдугаар сард НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан юм. Шинэ улсыг гишүүнээр элсүүлэхийн тулд бүх гишүүн орон холбогдох баримт бичгийг соёрхон батлах ёстой. Финландыг гишүүнээр элсүүлэх тухай протоколыг Турк, Унгарын парламент хамгийн сүүлд баталсан юм. Харин Шведийн гишүүнчлэлийг Турк батлаагүй хэвээр байна. Гэсэн хэдий ч Й.Столтенберг, Швед НАТО-д удахгүй элсэх боломж бүрдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Оросын төлөвлөгөө бүтэлгүйтэв

Финланд НАТО-д элссэнээр цэргийн эвслийн Оростой хиллэх хуурай газрын хил хоёр дахин нэмэгдэж байгааг Й.Столтенберг онцолжээ. Финланд улс нь Оростой 1300 км газраар хиллэдэг. “Ерөнхийлөгч Путин НАТО-гийн оролцоог багасгах гэсэн тодорхой зорилготойгоор Украины эсрэг дайн эхлүүлсэн. Гэвч эвслийн зүүн хэсэгт НАТО-гийн оролцоо нэмэгдэж, Финланд, Швед гэсэн хоёр шинэ гишүүнтэй болж, байдал эсрэгээрээ эргэж байна” гэж Й.Столтенберг хэлжээ.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Александр Грушко Финланд улс НАТО-д элссэний хариуд Москва баруун болон баруун хойд бүс нутгууддаа цэргийн хүчээ зузаатгана хэмээн мэдэгдсэнийг “RIA Novosti” агентлаг уламжилсан байна.


Сэтгэгдэл

зочин [192.82.81.61] 2023-04-05 00:21:48

Ашгүй дээ, Украйнчуудыг бурхан ивээх болтугай. Эх дэлхий амгалан тайван болог.

ЗОЧИН [220.108.217.252] 2023-04-04 17:47:05

ОХУ ОДОО БАРУУН, БАРУУН УРД, УРД ТАЛААРАА БЕЛОРУС, УКРАЙН, ГҮРЖ, АЗЕРБАЙДЖАН, КАКАХСТАН, МОНГОЛ, ХЯТАДТАЙ ХУУРАЙ ГАЗРААР ХИЛЛЭЖ БНА, ЭДГЭЭРЭЭС ОРОСЫН ТҮРЭМНИЙЛЭЛД ӨРТСӨН, АЛДСАН ГАЗАР НУТГАА ЭРГҮҮЛЭН АВАХААР БАЙЛДАЖ БУЙ УКРАЙН НАТО-гийн ТУСЛАМЖААР ЯЛАХ НЬ ГАРЦААГҮЙ. БЕЛАРУС ОРОСЫН ЭРХШЭЭЛД ОРСОН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ НЬ БОЛСОН, БАРУУН, БАРУУН ХОЙД ТАЛААРАА НАТО-той ХИЛЛЭХ НЬ, ҮЛДСЭН ХИЛЛЭЖ БУЙ УЛСУУДААС ЭМЗЭГ ЯМАР УЛС БНА, САЙН БОДОХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.

зочин [64.119.27.191] 2023-04-04 15:48:32

Аугаа Орос орон мандтугай. Пути ахын яруу алдар бадартугай.

Зочин [103.229.123.220] 2023-04-04 15:28:57

Mash tom amjilt. Uhaantai humuus huleetstei bas hurdan uridchilj arga hemjee avch chadah yum!

Зочин [103.26.193.34] 2023-04-04 15:26:40

НАТО өөрсдийгоо хамгаалах зорилготой .Варшавын гэрээ бол гишүүн улсуудаа дарамтлах зорилгоор ЗХУ үед байгуулагдсан эвсэл Унгар Чехсловакт гарсан иргэдийн жагсаалыг цус урган дарж байсан Орос Финландын 1300 км хилийг чавганц нараараа шанага бариулаад зузаатгахгүй бол үлийнийх нь цэрэг байдаг юм Украинд хядуулаад дуусж байж

Хариугүй зүрхтэй улс юмдаа. [66.181.160.47] 2023-04-04 15:18:29

Тэнэг улс юмдаа. Өчнөөн жил ЗХУ, Оростой сайн хөрш гэж эвсэлд нэгдээгүй 100 гаруй жил явчихаад. Украйнаас болж их айсан юм байхдаа? Зүрх султай юм шиг байндаа.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.