Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 4.8 хувиар өснө

Aдмин / Гадаад мэдээ

Өнгөрсөн онд 4.2 хувиар өссөн Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2023, 2024 онд 4.8 хувийн өсөлт үзүүлнэ гэж Азийн хөгжлийн банк /АХБ/ мягмар гарагт мэдээллээ. АХБ-ны мэдээлснээр, Хятад улс “COVID-19”-тэй тэмцэх хязгаарлалтуудаа цуцалснаас гадна Энэтхэгт дотоодын эрэлт өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Ази, Номхон далайн бүс нутгийн 46 орныг хамардаг Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт өмнөх оныхоос өндөр гарах төлөвтэй байна. Энэ бүлэгт Япон, Австрали, Шинэ Зеландыг оруулдаггүй.

Харин инфляц 2022 онд 4.4 хувьтай байсан бол энэ онд 4.2 хувьд, ирэх онд 3.3 хувьд хүрч, “цар тахлын өмнөх дундаж түвшиндээ аажмаар ойртох” төлөвтэй байна гэж АХБ Азийн хөгжлийн 2023 оны төлөв байдлын тайланд дурджээ.

“БНХАУ “COVID-19”-тэй тэмцэх хязгаарлалтын арга хэмжээнүүдээ цуцалсан нь бүс нутгийн хэтийн төлөвт гэрэл гэгээ авчирч байна” гэж АХБ-ны ахлах эдийн засагч Альберт Парк онцлов. Өнгөрсөн онд 3 хувийн өсөлт үзүүлсэн Хятадын эдийн засаг 2023 онд 5 хувиар өсөх тооцоо гарсан бол Энэтхэгийн эдийн засаг 6.4 хувиар тэлэх төлөвтэй байна.

АХБ-ны мэдээлснээр, өнгөрсөн оны сүүлээр дэлхийн хэмжээнд эрэлт суларсан нь үйлдвэрлэлийг сааруулсан ч сүүлийн үед бизнесийн нөхцөл байдал сайжирч буй дүр зураг ажиглагдаж байгаа ажээ. Тус банк мөн бүс нутгийн хэтийн төлөвт учирч болох хэд хэдэн эрсдэлийн талаар анхааруулсан бөгөөд Украины дайн, худалдаа, нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлж буй геополитикийн хурцадмал байдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө зэргийг нэрлэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.