Мэдээллийг хамгаалах хууль зөрчсөний төлөө ТикТок-ийг 16 сая доллароор торгожээ
Их Британийн мэдээллийн хяналтын байгууллага хятадын TikTok аппликейшн руу мэдээлэл хамгаалах хууль зөрчсөн хэмээн 16 сая долларын торгууль ногдуулсан байна. Ингэхдээ 13-аас доош насны хүүхдийн хувийн мэдээллийг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх мэт үндэслэл энд багтсан байна.
Мягмар гарагт ийм шийдвэр зарласан Их Британи улсын Мэдээллийн комиссарын газар ТикТок 2018 оноос хойш хоёр жил орчим энэ талын зөвшөөрөл авч чадаагүй байгааг мэдээлсэн байна. Эдний тооцоогоор, TikTok аппликейшн руу өөрийнх нь дүрмээр 13-аас доош насны хүүхдэд данс үүсгэхийг зөвшөөрдөггүй атлаа, 2020 онд 13-аас доош насны 1.4 сая хүүхдэд платформоо ашиглуулжээ.
TikTok-ийн хэвлэлийн төлөөлөгч Их Британийн мэдээллийн хяналтын комиссарын газрын шийдвэртэй санал нийлэхгүй байгааг мэдэгдэж, 13-аас доош насны хүүхдүүдийг энэ платформд нэвтрүүлэхгүйн тулд чамгүй хөрөнгө оруулалт хийдэг, олон нийтэд аюулгүй байлгахын тулд 40,000 хүний бүрэлдэхүүнтэй аюулгүй байдлын баг нь өдөр бүр ажилладаг гэж мэдэгджээ.
Мөн Тик Ток-ийн зүгээс дээрх байгууллагын шийдвэрийг цаашид судалж, дараа дараагийн алхмуудаа авч үзэх болно гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Зочин [192.82.85.91] 2023-04-06 16:07:21
Олон хүнтэй газарт танихгүй хүн хөөя гэж дуудах аяулгүй. Цөөн хүн явдаг газарт танихгүй хүн хөөя гэж дуудах нь аяултай мөнгө нэхнэ