Авлига өгч, авах хуулиар хориотой ч тэгш эрх, ижилхэн зарчим хаана байна?

Aдмин / Хууль

Иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ шүүхээр яллагдаж, нийгмийн сүлжээнд шуугиан дэгдээгээд байна. Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж, төр засгийг, авлигачдыг шүүмжилсэн иргэдийг яг ижилхэн зам хүлээж байна уу. Мөнх-Эрдэнэ бусдаас авлига авсан өгсөн, мөнгө угаасан, эрх мэдлээ ашиглан мөнгө завшсан хэрэгт буруутгагдаад байгаа ч шүүхээр тогтоогдсон хохирол, хор уршиг нь төсвийн мөнгөөр төр засаг, ард түмнээсээ баян цатгалан болж, гадаадад оффшор данс эзэмшигчдийн дэргэд өчүүхэн. Өөрөөр хэлбэл хууль шүүхийн байгууллага “хуулийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй”-г мартсан мэт. Мөнх-Эрдэнийн ойрын хүмүүс болон иргэдийн үзэж буйгаар зарим төрийн өндөр албан тушаалтнуудын булхайг ил цагаан, хурцаар шүүмжилснийх нь төлөө түүнийг хорих ялаар шийтгэлээ... Гэв.

Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, 60 тэрбум, уул уурхайтай холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудын гэмт хэрэг шүүхээр шийдэгдэхдээ шат дараалан ял нь хөнгөрсөөр бүр сүүлдээ цагаадаж гэмгүй, хэлмэгдсэн болж хувирдаг гажуудал Монголд бий болсон.

Харин хуулийг хэн дээр хатуу хэн дээр зөөлөн хэрэглэхээ хүссэн үзэмжээрээ шийддэг болсон уу гэлтэй тодорхой хүмүүсийн холбогдсон хэргүүд хатуу ял авч буй жишээнүүдэд нэг адил тал байгаа нь төрийн үйл ажиллагааг шүүмжилж, нийгмийн сүлжээнд олон хүний хүрээллийг өөртөө татаж, нийгмийн шинэчлэлийн оновчтой хэлбэрүүдийг нэрлэсэн байх.

Нийгмийн бурангуй, хар барааныг зад татаж, ил гаргасан хүн бүрийг цаашид хорь цагдаж, залхаан цээрлүүлсээр байвал шоронд багтахаа болих вий. 40 их наядын, 300, 400 тэрбумын хохиролтой хэргийн шийдэл бүрхэг, 50,60 мянгын, 500, 600 мянгын хохиролтой хэрэг ял зэм өндөртэй байгаагийн цаад талд ард түмнээ басамжлан дарангуйлсан төрийн төмөр савар ажиллаж байгаа нь бодит үнэн юм. Ямар ч цаг үед төр буруугүй, төрийг бүрэлдүүлэгчид буюу түшмэдүүдийн балаг хор хөнөөл их. Олон жил бугшсан бээр, баар дэлбэрэх тусам Монголын нийгмийг төчнөөн жил шимэгчилсэн бүлэглэлүүд байж ядан үхэхдээ үхэр буугаа тавьцгааж байна. Хуулийг дураараа хэрэглэж, улс төрийн элдэв хуурамч жүжиглэлтээр өвчилж, үнэнийг хүлээж авах чадваргүй болсон авлигын авторууд хэзээ шударга ёсыг хүлцэх...


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.210] 2023-04-09 17:39:23

Ундармаа яаж ч бодсон Мөнхэрдэнээс илүү хохирол учруулсан байхад шүүх яаж шийдэхээрээ ийм шийдэл гаргадгийг гайхаж, бна

Зочин [188.162.254.97] 2023-04-07 20:48:32

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

Зочин [66.181.160.60] 2023-04-07 19:21:05

Нэг ч гэсэн хулгайч зайлж байна. Булган сүүлтэй байх болтугай

зочин [202.9.40.121] 2023-04-07 16:20:14

гамшигийн авгайн нүд яг л шулам үхэж далд орооч хүүрээ

Зочин [176.59.146.12] 2023-04-07 15:38:37

Хариуцлага харилцан адил биш байгаад маш их гайхаж байна.Уул нь нэг л хуулиар шийдвэр гаргадаг гэж ойлгож явсан худлаа юм байна.Хэн хэний карманд мөнгө их хийсэн тэр ялгүй үлддэг тийм ялзарсан систем бий болжээ.Арай арай

Ааа [202.55.188.35] 2023-04-07 14:11:27

Энэ авгайн нүд яг нэг архичин галзуу хүнийх шиг

авлигахчин шүүгч нар шийдэж байгаа [192.82.80.56] 2023-04-07 14:00:09

АВЛИГАД бүрэн идэгдсэн хуулийнхан шударгаар ажлахгүй. 10 жилийн ЯЛ авах байсан баярцогтыг дээд шүүхийн шүүгч нар хуучин хуулиар ялаас мулталсан. ХЭН ч тэдэнтэй хариуцлага тооцож чадахгүй. ШҮҮХ бие даах ёстой гээд л болно

Баатар [192.82.81.252] 2023-04-07 13:15:28

Ийм шударга бус байдал яван явсаар нийгмийн их том тэсрэлт үүсгэх вий дээ

Зочин [139.5.218.181] 2023-04-07 12:25:48

ШУДАРГА ЁС ЧИ ХААНА БАЙНАА ???

erka [103.57.94.136] 2023-04-07 12:00:56

hooe humuusee bidnii toloo unen ug helj baigaad shorond yblaa tegheer huuli busaar ylalsan shuugch porkuror 2 iig ar geriig umuu ah duu naraasna zaabal oshoo abnaa harj baigaarai hodoonoos hotod irne genee hurdan hured ir muu nobshiin shuugchee ter porkuror zaluu icheechee er hun baij ta nariin ur huuhed uldeh horboo shuu de yagaad huuli bus ylalbaa OUYK AMARBAYSAGLAAN ta 2 ireeduin hamgii tom horchonguud shuu ta 2 bolon huukee eeljee huleej uhlee huleej baigaarai monherdene 5 sard taban tolgoi ybj arisiini huulna gej laibdaj baisan ybhaasna omno shorond hiij bna mash tom hergiig ene nobshnuud haatsailj bna

Zochin [202.126.89.148] 2023-04-07 11:54:22

Sullaachee Moncherdeniig !!!

059 [64.119.29.144] 2023-04-07 11:13:55

unen ug helsen hund nohoi oshtei gej uuniig l helne dee..novsh gej

муухай царайт [203.217.139.240] 2023-04-07 11:07:16

надтай адилхан царайтай юм хөөрхий. Үйлдэл нь бас

Зочин [66.181.184.251] 2023-04-07 10:49:12

Төрийг залилсан жастын Батхүү гокын Ганзориг гээд л олон байна шүү

Зочин [202.21.116.98] 2023-04-07 10:18:24

Өч төчнөөн тэрбум төгрөгөөр идсэн энэ Ундармаа 40 саяар торгуулаад, тэрний нөхөр Ариунболд Капитал банкийг дампууруулж олон арван хүнийг хохироочихоод 2 жилийн тэнсэн аваад л. Манай улсын шүүх засаглал хууль дүрэс хаана ч үйлчлэхээ больж, авилгал хээл хахуульдаа идэгдсэн байна. Шударга ёс гэж байна уу?

Зочин [122.201.22.216] 2023-04-07 10:01:08

НДС, ЭМДС, ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСАР ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАВШСАН ЭНЭ УНДАРМАА ГЭГЧ ЧӨТГӨР, ХАЯНХЯРВАА ГЭГЧАТИГАР БЭРД,ЖДҮС ИДСНН ХҮРЭЛСҮХ, НАХИУ БАТЗОРИГ, Ж. ЭНХБАЯР, СОДБААТАР, УУРАЙ ИДСЭН ЧИМЭДИЙН ХҮРЭЛБААТАР ............ МЭТИЙ ГЭЭД МАН-ЫН ХУЛГАЧИД ГАРГУУН ДЭЭРЭМЧИД ХӨВӨРНӨӨӨ. ЭД НАР ЗҮГЭЭР Л ЯЛ ЗАВШААД ТАРВАЛЗАЖ БАЙНА. ГЭТЭЛ ЭНЭ МУУ МӨНХЭРДЭНЭ ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦСЭНИЙ ТӨЛӨӨ НЯМДОРЖ БА ТҮҮНИЙ ХҮҮГИЙН ХОНЗОНГООР ЯЛ ЭДЛЭХ ГЭЖ БАЙНА ШУДАРГА ЁС УУ??????????????????

Зочин [202.21.116.98] 2023-04-07 10:19:03

Шударга ёсыг бид шаардахгүй бол бидний үр хүүхэд ийм букар нийгэмд үлдэх нь байна шүү

зочин [202.9.40.121] 2023-04-07 09:38:31

энэ 1 гөлийсөн хулгайч авгай хүүрийг хориоч бүх насаар нь хорь


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.