Б.Арно дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг тэргүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Францын “LVMH” группийн ерөнхий захирал Бернар Арно хөрөнгийнхөө хэмжээгээрээ Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийг гүйцэж түрүүлжээ. Ингэснээр Америкийн бизнесийн “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг “Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалт”-ыг тэргүүлж эхэлсэн байна.

“LVMH” групп нь “Louis Vuitton” тэргүүтэй 75 брэндийг эзэмшдэг бөгөөд Б.Арно болон түүний гэр бүлийн хөрөнгө 211 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.

Харин И.Маск 180 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. “Tesla” компанийн гүйцэтгэх захирал 2021 онд анх энэхүү жагсаалтыг тэргүүлж байсан юм.

“Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, нэг тэрбум ам.доллароос дээш хөрөнгөтэй хүмүүсийн тоо өмнөх жилийнхээс 28-аар буурч, 2640 болжээ. Үүнд хувьцааны ханш унасан, бодлогын хүү өссөн зэрэг шалтгаанууд нөлөөлсөн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.