С.ТУЛГА: МОНГОЛ САГСАН БӨМБӨГ ГЭЖ ШИНЭ САГСАН БӨМБӨГ ДЭЛХИЙД ГАРЧ ИРСЭН
3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Тулгатай ярилцлаа.
-3х3 сагсан бөмбөгийн Азийн аваргын тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүллээ. Энэ удаагийн Азийн аваргын тэмцээний тухай сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Маш их баяртай байна. Азийн аварга биш Ази далайн орны аварга гэж хэлж болно. Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс дөрвөн удаа түрүүлсэн гэсэн үг. Тус тэмцээнд урилгаар Шинэ Зеланд, Австрали хоёр улс оролцдог. 2017 онд манай улс Австрали улсыг хожсоноос хойш Австрали улс нэг ч хожигдохгүйгээр 24 дараалан хожиж байгаад сая Монголд хожигдон хожлын цуваа нь зогслоо. Азийн аварга шалгаруулах тэмцээнд Япон, Солонгос, Хятад, Тайвань, Филиппин тэргүүлдэггүй. Монголчууд Азийнхаа нэр төрийг хамгаалж Ази далайн орны аваргад хоёр дахь удаагаа тэргүүлж алтан медаль хүртлээ.
-FIBA-аас 3х3 шигшээ багуудын дэлхийн чансааг шинэчлэн тогтоосноор Монгол Улсын эрэгтэй шигшээ баг 207 орноос тавдугаарт эрэмбэлэгдсэн байсан. 2024 оны Парисын олимпод медальт байранд орвол энэ чансаа өснө шүү дээ?
-Эрэгтэй багийн чансаанд нийт 207 орноос манай эрэгтэй багт тавдугаарт, Азийн номер нэгт эрэмбэлэгдэж байна. Манай эмэгтэй баг дэлхийн чансаанд 11 дүгээрт байдаг бол 23 буюу залуучуудын насны ангилалд нэгдүгээрт байгаа. Бид олимпийн эрхийн тэмцээнд оролцох маш том эрх авч байгаа юм. Найман улс оролцох тэмцээнд тивээ төлөөлж оролцоно. Арваннэгдүгээр сарын 1-нд дэлхийн шилдэг 207 улсаас улсынхаа чансаагаар олимпийн гурван эрхийн төлөө өрсөлдөнө. Олимпод Ази тивээс орох эрэгтэй баг нь зөвхөн Монгол Улс байх боломжтой. Тиймээс бид зүтгэж байгаа. Эрхийн тэмцээнүүддээ ч сайн оролцож, оноо сайн цуглуулна. Монголчууд багаараа хамтаараа ажиллаж чадахгүй гэж ярьдаг шүү дээ. Гэтэл тийм биш бид маш багахан бүтэцтэйгээр XIII зуунд дэлхийн талыг эзэлж явсан. Үүнтэй адил бид багийн спортоор Шинэ Зеланд, Австрали, Казахстан, Тайвань, Сингапур зэрэгт Ази тивийнхээ нэр төрийг хамгаалан тэргүүлсэн. Австрали, Шинэ Зеланд улсын тамирчид манай баг тамирчдаас 10-15 см өндөр. Тэгэхэд нуруу намтай ч гэсэн тактик, онолоороо сагсан бөмбөгийн хичээл зааж аварга болсныг үзэгч түмэн олон харсан байх аа.
-2024 оны олимпийн цикл аль хэдийнэ эхэлчихсэн байгаа. Арваннэгдүгээр сарын 1-нд болох олимпийн гурван эрхийн төлөөх тэмцээнээс гадна өөр оролцох олон улсын болон дотоодын тэмцээн уралдаан хэр олон байна вэ?
-Олимпийн оноо ер нь эхэлчихсэн байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн дэлхийн улс орнууд уралдаж байгаа. Манайх одоогийн байдлаар Хятад, АНУ хоёр улсыг ялах ёстой. Энэ сарын 23-нд Азийн шилдэг 12 баг цугларч тэргүүлсэн баг нь FIBA 3x3 World Tour Manila буюу их дуулгад оролцох эрхтэй болно. Дэлхийн шилдэг 12 багт манай “Сансар”, “Улаанбаатар” хоёр баг оролцохоор явна. Тиймээс 5-6 эрэгтэй багаа сайн тоглуулж байж дэлхийн эхний олимпийн эрхээс гурван эрхийн нэг рүү зүтгэж байгаа юм. 2017 оноос хойш “Улаанбаатар” баг Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй эхэлж байсан бол одоо дүү нар нь 23 хүрч энэ онд дэлхийд өрсөлдөхөд бэлэн хүлээж байна. Бага наснаасаа сагсан бөмбөг тоглосон хүүхдүүд маань одоо үндэсний дээд лигт бүгд баг багийн лидерүүд болж, Монголынхоо төлөө зүтгэхэд бэлэн болсон байна лээ.
-Тамирчдын хувьд бэртэл гэмтэл маш чухал асуудал. Бэртэл гэмтлээс хэрхэн сэргийлдэг вэ?
-Сая эмэгтэй баг маань Азийн аварга шалгаруулах тэмцээнд 43 орон оролцсоноос зургадугаар байрт о р с о н . М а ш и н д ө р в ө н дугуйтай байдаг, гэтэл гурван дугуйгаар явахад ер нь хэцүү шүү дээ. Эмэгтэй баг хүлээлтээр доогуур, хүссэндээ арай хүрч чадсангүй. Тэмцээн дээр Э.Дөлгөөн бэлтгэл хийж чадахгүй, ачаалал ихдэж шөрмөс нь татаж байсныг хоёр, гурван өдөр амрааж тэмцээндээ бэлтгэлтэйгээр оролцсон. Бид өөрсдийн ядарсан, зүдэрснээ ярьдаггүй. Зовлон, зүдгүүр саад тотгорыг я р и х г ү й у р д а а б а й г а а ажлаа хичээж сайн хийхийг зорьдог.
-Манай багийн хувьд формдоо орчихсон харагдсан. Бэлтгэлээ хэрхэн хийж байна. Өдөрт хэдэн цагийн бэлтгэлтэй байдаг вэ?
-3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй баг гурван хоногийн бэлтгэлтэй явж оролцсон. Эмэгтэй баг 10 гаруй хоногийн бэлтгэлтэй оролцсон. Бага наснаасаа 5-6 жил хамтдаа нэг системтэйгээр тоглодог. Утас ч гэсэн яг л нэг ажиллагаатай ажилладаг шүү дээ. Үүнтэй адил бид яг нэг тактик, системтэй байдаг болохоор хоорондоо ойлголцох, бөмбөгөө барихаас эхлүүлээд асуудалгүй байдаг. Нэг зурсан тактикаар явдаг учраас ойлголцлын тал дээр ямар ч асуудалгүй. Эрэгтэй багийн дөрвөн гишүүн маань өнгөрсөн онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцсон. Монгол сагсан бөмбөг гэж шинэ сагсан бөмбөг дэлхийд гарч ирсэн. Манайх жүдо, бокс, чөлөөт бөх монгол хэв маягтай байдаг шиг дэлхийд сагсан бөмбөг гарч ирсэн.
-Тамирчдын хувьд хоол, сэтгэл зүй их чухал байдаг. Хоол зүйч, сэтгэл зүйч багийн ард ажилладаг уу?
-Тамирчнаа хамгийн сайн мэддэг хүн тэдний сэтгэл зүйг ярина. О.Энхбаатарын сэтгэл зүй тогтворгүй байж муу тоглоод, багийн гишүүд 20- 30 минут хоорондоо ярилцаж, уулзахад аваргын төлөө маш өөр хүмүүс болж гарч ирсэн. Монголын лигт тоглож байхад үзэгчид А.Ананд муу байна гэцгээж шүүмжилж байсан. 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэрхэн тоглохыг харсан байх. Э.Дэлгэрням, Э.Дөлгөөн нарын хувьд амрааж, сэтгэл санааг нь өргөх байдлаар ажилласан. Хоол зүй, сэтгэл зүйн хувьд жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг муухан хоол зүйч, сэтгэл зүйчээс илүү ажиллаж байгаа. Өмнө нь сэтгэл зүйн хүрээнд н.Золзаяа багштай ажилладаг байсан. Одоо н.Золзаяа багшийн зааж өгсөн сэтгэл зүйн дасгал, ажлуудыг өөрсдийн практикт холбож ажиллаж байгаа.
-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэхийг хүсч, сонирхож буй хүүхдүүд хаана, хэнд хандах хэрэгтэй вэ?
-Бид холбоо байгуулж Royal 3х3 event hall дээр бид ес, 10, 11 наснаас 19 нас хүртэл бүх улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг хийж байна. Түүнчлэн 3х3 холбооны хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байна. Монголын банкны аварга, үүрэн телефоны аварга, компаниудын аварга, уул уурхайн аварга гээд бүх салбарт 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байгаа. Ганцхан тамирчид тоглохоос илүү бүх зүйлийг дээд зэрэглэлээр зохион байгуулж ажиллаж байна. Энэ бүхэнд бид ганцаараа байгаагүй Л.Мягмаржав з а х и р а л т а й М о н г о л ы н 3 х 3 с а г с а н б ө м б ө г и й н холбоо М-Си-Эс группийн удирдлагууд болон “Энержи Ресурс” ХХК-д маш их баярлалаа. Санаа сэтгэл, зөв хүмүүс нийлэхээр амжилтад хэрхэн хүрдэгийг харууллаа. Монгол хүн багийн спортоор шинэ систем, шинэ зураг гарган мөс цөмлөж явж байна. Үүнд тулгуурлан дэлхийн талыг эзэлж байсан агуу геньтэй хүмүүсийн үр сад гэдгээ харуулсан. Монголд сайн үнэлдэггүй ч дэлхийд биднийг сагсан бөмбөгөөр хүлээж авдаг болсон. Сайхан амжилт цаашид үргэлжлэх байх. Бүх насны бүх багууд маш сайхан амжилттай явж байна. Монголын 3х3 холбооны гэр бүлийн хамт олон бид бүднийг үзэж дэмждэг бүх хүмүүстээ баярлаж талархснаа илэрхийлье.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.59] 2023-04-09 15:25:18
Маш сайн тоглож үзэгч түмнээ баярлуулсан. Ялангуяа Шмнэ Зеланд, Австралийн эсрэг үнэхээр сайхан тоглосон. Одоо олимпод медаль авах гол том зорилт байна. Ингэхийн тулд холын шидэлтээ эрс сайжруулах хэрэгтэй байна. Мөн торгууль авахгүй тоглож сурвал мөн ч хэрэгтэй дээ. Та бүгддээ амжилт хүсье
xaxa [124.158.67.197] 2023-04-09 14:07:12
duraaraa shaahiimaa
зочин [192.82.88.39] 2023-04-09 12:00:16
Шинэ сагсан бөмбөг гэх шиг жаахан даруухан байж олимтийн эрх авахаа бодсон дээр дээ?
Зочин [122.201.22.15] 2023-04-09 11:34:52
Үхсэн баас үхэрнүүдийн тоголдог сагс гэж ямар ацны сагс байдаг юм
Зочин [192.82.90.124] 2023-04-09 02:33:58
Монголын спортынхноос хар тамхины шинжилгээ авцгаа!