“Google” хайлтын системдээ хиймэл оюун ухаан бүхий чатбот нэвтрүүлнэ

Aдмин / Гадаад мэдээ

“Google” компани хайлтын системдээ харилцан ярианы хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг тус компанийн ерөнхий захирал Сундар Пичаи “The Wall Street Journal” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Энэхүү функцийг нэвтрүүлсний дараа хэрэглэгчид хайлтын системтэй яг л хүнтэй харилцаж буй мэт харилцан яриа өрнүүлж, асуулт асууж, хиймэл оюун ухаанаас хариулт авах боломжтой болно гэж Пичаи онцолжээ.

Үүнээс гадна, хэрэглэгчид мэдээлэл авсныхаа дараа лавлаж тодруулах боломжтой систем туршиж байгаа аж. “Google” шинэ функцээ хэдийд нэвтрүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Тус компани мөн энэ оны хоёрдугаар сард танилцуулсан “Bard” чатботоо үргэлжлүүлэн шинэчлэн сайжруулж, “Microsoft”-той өрсөлдөхүйц шинэ технологи бүтээхээр ажиллаж байгааг Пичаи нэмж хэлжээ.


Сэтгэгдэл

MARSHIL.L.D,ERDENEBAT. [66.181.185.163] 2023-04-08 16:49:00

KOMPUTERIN,PROGRAMAAR,GANZXAN,OROSIN,ERONXILOGJ,PUTIN,AMIDRAAGYI.MONGOLD,OLON,XULGAAJUUD.BAINA,TEDNI,KOMPUTERIN,PROGRAMIN,SUUR,XURAAMJUUDIG,XURAAJ,ABJ,XYJINGYI,BOLGO.XIMEL.OIUN,UXAANI,PROGRAMM,TOLGOI,DOTROON,XIJXEED,BAIGAAG.OILGO.SYYLD,N,TARXIG,ZADALJ,BAIGAA.N.TUN,IX.OLON,XYMYYSIG,YXELD,XYRGEJ,BAINA.

Зочин [202.9.46.24] 2023-04-08 14:48:18

Google компани анх чингэлэг дотор ажиллаж байсан түүхтэй. Одоо дэлхийн хамгийн том онлайн компани болсон байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.