НҮБ сөргөлдөгч талуудыг хүлээцтэй байхын уриалав

Aдмин / Гадаад мэдээ

Израилын хойд бүс рүү өчигдөр Ливаны талаас пуужингаар харвасан хэрэг явдлын улмаас Ойрх Дорнодод нөхцөл байдал ихээхэн хурцдаад байна. Иерусалим дахь исламын шашны гуравдах том “Ариун шүтээн”-д тооцогддог Аль Акса сүмд израилын цагдаа нар болон палестинчуудын хооронд мөргөлдөөн гарсны дараа Ливан талаас ийм буудалт болсон. Мөн Ливаны талаас 34 пуужин харвасны талаас илүүг нь амдан устгасан гэж Израилын тал мэдээлж байгааг “Ройтерс” уламжилжээ. Израилын шуурхай албад пуужингийн цохилтод хохирсон хэлмэгдсэн хүмүүсийн талаарх мэдээллийг тодруулж байгаа аж.

Ливаны зүгээс пуужингууд харвасныг хүлээсэн этгээд одоогоор байхгүй байгаа боловч ливаны нутгаас үйлдэгдсэн аливаа халдлага дайралтад тус улсын засгийн газар хариуцлага хүлээнэ гэж Израил мэдэгдээд байгаа. Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху өчигдөр ер нь хурцадмал байгаа байдлыг улам дэвэргэж Ливан талаас олон ээлж пуужин харвасны хариуд “дайснуудад цохилт өгөх болно” гэж мэдэгдсэн бол, сүүлд авсан мэдээгээр, Израил улс Ливаны өмнө талын Тайр хотын орчимд агаараас цохилт өгч эхэлжээ.

Энэ бүхэн лхагва гарагийн өглөө үүрээр израилын цагдаагийн ажилтнууд Аль-Акса сүмд хууль бусаар бүгсэн залуучууд болон суртал ухуулагчдыг хөөж гаргахаар мөргөлийн танхим руу нь дайрч орсноос тэнд мөргөлдөөн дэгдсэнээс үүдэлтэй. Орой нь бас Иерусалимд дахин мөргөлдөөн дэгджээ.

Мусульман шашинтнуудын ариун Рамадан сар, мөн иудайн Песах баяр үргэлжилж байгаа цаг үед ийм мөргөлдөөн дэгдээд байна. Аль-Акса сүм дэх цагдаагийн дайралтыг араб дахин эрс зэмлэн буруутгаж байгаа бол, палестины дайтагчид мөн Газын зурвасаас Израил руу пуужин харваж эсэргүүцлээ илэрхийлжээ. Израил мөн Газын зурвас тийш хариу хэд хэдэн дайралт хийсэн байна.

Энэ бүс нутагт үүсээд байгаа одоогийн нөхцөл байдлыг Ливаны өмнөд бүс дэх НҮБ-ын энхийг сахиулах хүч “онц ноцтой” хэмээн үзэж байгаа бол, НҮБ-ын ЕНБД-ын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик Израилын хойд нутаг руу Ливан талаас олон удаа пуужин харвасныг бид буруутгаж байна гээд, бүх талыг дээд зэргээр хүлээцтэй” байхад уриалжээ. АНУ-ын төрийн департментын төлөөлөгч мөн пуужингийн цохилтыг зэмлэн буруутгаж, Израил улс ”бүх хэлбэрийн хүчирхийллээс өөрийгөө хамгаалах” эрхтэй гэж мэдэгджээ.


Сэтгэгдэл

зочин [202.126.89.35] 2023-04-09 17:59:55

юун Амсрик Гаагийн шүүх вэ өөрсдийн авилгачид нүүрсний хулгайч Төсөв цавчигчдаа яа гэж байж вун том хуцалдах юм

зочин [66.181.160.63] 2023-04-08 15:09:12

НҮБ үнэхээр дэлхийн бүх улсад нөлөөлж чаддаг юм бол наад бүх болохгүй бүхний эх үүсвэрийг тавьж галаар тоглодог Америкдаа шахалт үзүүлээч дээ.

Иргэн [192.82.71.241] 2023-04-08 14:01:10

Энэ бүх дайныг өдөөн турхирагч америк юм израйль улс америкийн заавраар олон жил дайн хийж байна украйн араас нь орлоо орос та нарыг нэг их давраахгүй байлгүй дээ нэг л өдөр кноп дарна даа өөр улсууд л хөлд нь үрэгдэх вий дээ

Зочин [66.181.161.213] 2023-04-08 20:06:00

Ямар кнопоо яриад байгаан кк

Зочин [202.9.46.24] 2023-04-08 18:18:42

Америк улсад афганистан, ирак, сири олон оронд дайн хийж гэм зэмгүй иргэдийг алсан хэргээр олон улсын гаагийн шүүхэд дуудагдахгүй байна вэ?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.