“Tesla” Шанхайд шинэ үйлдвэр байгуулна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын цахилгаан автомшаин үйлдвэрлэгч “Tesla” компани БНХАУ-ын Шанхайд хотод мега-үйлдвэр байгуулна гэдгээ “Twitter” хуудсаараа дамжуулан ням гарагт мэдэгдлээ. Уг үйлдвэр нь жилд 10 мянган “Megapack” цэнэг хураагуур үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. “Megapack” нь эрчим хүч хуримтлуулах маш том цэнэг хураагуур бөгөөд эрчим хүчний сүлжээг тогтворжуулж, тасалдахаас сэргийлдэг. Тус компани шинэ үйлдвэрийнхээ талаар мэдэгдэхдээ Хятадад болсон гарын үсэг зурах ёслолын гэрэл зургийг хамт нийтэлжээ.

“Tesla” Калифорни муж улс дахь “Megapack”-ийн үйлдвэрийнхээ гарцыг нэмэгдүүлэхийн тулд Шанхайд ийм үйлдвэрээ байгуулна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск “Twitter” хуудсандаа бичсэн байна.

Хятадын төрийн мэдлийн “Xinhua” агентлаг энэ талаар хамгийн анх мэдээлсэн бөгөөд цахилгаан автомашин үйлдвэрлэгч энэ оны гуравдугаар улиралд үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2024 оны хоёрдугаар улиралд үйлдвэрлэлээ эхлүүлнэ хэмээн мэдээлжээ. “Tesla” компани нь Калифорнийн Латроп хотод жилд 10 мянган “Megapack” үйлдвэрлэх хүчин чадалтай мега-үйлдвэртэй юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.180] 2023-04-10 11:14:14

Энэ нь хятадад ашигтай юу? Илон Маскт ашигтай юу?

Зочин [66.181.185.36] 2023-04-10 11:03:30

Хятадууд Маскийн хөлд бага багаар сууж байна даа, тэгж байгаад бүх технологийг нь өөрийн болгоно доо. Одоохондоо ажилчид нь бага цалингаар их ажилладаг гээд мань хүн бөөн баяр байгаа ч бүх зүйл нэг хэвээрээ байхгүй л байх


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.