Токиогийн их сургууль "ChatGPT" ашиглан бичсэн бүтээлүүдийг хориглов

Aдмин / Гадаад мэдээ

Токиогийн их сургуулийн удирдлага оюутнууддаа хиймэл оюун ухаанд суурилсан “ChatGPT” чатбот ашиглан бичсэн эрдэм шинжилгээний бүтээл ирүүлэхийг хоригложээ. “Оюутнууд эрдэм шинжилгээний өгүүллээ бие даан бичих ёстой гэж бид үзэж байгаа тул хиймэл оюун ухааны тусламжтайгаар бичсэн бүтээлийг үнэлгээнд тооцохгүй" гэж тус их сургуулийн цахим хуудсанд даваа гарагт байрлуулсан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам боловсролын салбарт чатботыг их хэмжээгээр ашиглах нь оюутнуудын бие даан сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд саад учруулж болзошгүй гэж болгоомжилж, “ChatGPT”-ыг ашиглах зөвлөмж боловсруулж эхэлжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.