Монголын уулчдыг Олон улсын уулчдын холбоо онцолжээ

Aдмин / Спорт

Олон улсын уулчдын холбоо /UIAA/-ноос сар бүр гаргадаг мэдээний товхимолд энэ оны мөсөнд авиралтын дэлхийн цомын цуврал тэмцээний онцлох 10 үйл явдалд Монголын тамирчдын амжилтыг онцолжээ.

"Сүүлийн жилүүдэд хэд хэдэн улс орон санхүүжилт болон үүрэг хариуцлагаа нэмэгдүүлсний үр дүнд эдгээр орны мөсөнд авиралтын залуу тамирчдад амжилтад хүрэх таатай боломж нээгдсэн юм. Жишээ нь, Лихтенштейн, Испани, Швейцарыг дурдаж болно. Мөн Монгол Улс байна. Тус улсын цаг агаарын нөхцөл нь бараг бүтэн жилийн турш бэлтгэл сургуулилалт хийхэд тохирсон бөгөөд Монголын уулчдын үндэсний холбоо нь тамирчдаа гадаадын бэлтгэл, сургуулилалтын төвүүдэд тогтмол илгээдэг болсон. Энэ жилийн тэмцээнд арав гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон Монголын баг хамгийн том багт тооцогдож байв.

Өмнө нь Чонгсонгд болсон ДАШТ-д анх удаа оролцсон 27 настай Нямдоогийн Хэрлэн хүрэл медаль хүртэж байв. Энэ бол түүний уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм. Долоо хоногийн дараа Хэрлэнгийн нэг багийн анд 23 настай Чулуунбаатарын Мандахбаяр Францын Альпийн нуруунд хүрэл медаль хүртлээ. Щвейцарын Саас-Фигийн сүүлчийн тэмцээнд Монголын баг шагналын тавцанд гарч чадаагүй ч Нямдоогийн Хэрлэн, Баасандоржийн Даваадорж нар эхний зургаад шалгарсан нь маш хүчтэй өрсөлдөгч нар гэдгээ харуулсан юм.

Энэ жилийн цуврал тэмцээний төгсгөлд, Финландын Оулу хотод болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Батзоригийн Мөнхбаатар мөнгөн медаль хүртлээ. Дараа жилийн дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд тэд илүү эрч хүчтэй оролцох нь дамжиггүй" хэмээн ОУУХ-ны цахим товхимолд дурдсан байна.


Сэтгэгдэл

Зочин [43.242.242.59] 2023-04-11 10:02:39

сайн байна. Монголчууд трамплины төрөлд бас амжилт олох боломжтой. Тийм байгууламжийг нь бариад л өгчихвөл болно


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.