ХКН төрийн өмчит үйлдвэр, спортын байгууллагуудад томоохон шалгалт эхлүүлжээ
Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооноос санхүүгийн хүндрэлийг илрүүлэх, авлигатай үргэлжлүүлэн тэмцэх зорилгоор төрийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрүүд, спортын байгууллагуудад сахилгын хяналт шалгалтын кампанит ажлыг эхлүүллээ гэж "Xinhua" агентлаг мэдээлжээ.
Энэ нь ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооноос эхлүүлж буй сахилгын хяналт шалгалтын эхний үе шат бөгөөд төрийн өмчит 30 аж ахуйн нэгж, 5 санхүүгийн агентлаг, Хятадын Спортын ерөнхий газарт явуулах аж.
Энэхүү шалгалт нь “төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанарын хөгжилд саад болж буй үндсэн зөрчил, асуудлуудыг илрүүлэх, санхүүгийн салбарын илт анхаармаар асуудлуудыг шийдвэрлэх, түүнчлэн авлига, спортын институцийн гүн гүнзгий асуудалтай тэмцэхэд чиглэнэ” гэж мэдээлж байна.
Хяналт шалгалтын багууд томилогдсон газрууддаа хийх шалгалтын төрлөөс хамааран ойролцоогоор нэг сар хагас, хоёр сар хагасын хугацаанд ажиллана. Одоогийн байдлаар 15 ийм комисс байгуулаад байгаа бөгөөд холбогдох байгууллагууд руу илгээгээд эхэлжээ. Үүнээс гадна, намын удирдлагуудын "сахилга бат зөрчсөн" хэргийн талаар иргэд холбогдох байгууллагад мэдээлэх боломжтой тусгай утасны шугам нээх аж. Сүүлийн жилүүдэд Хятадын хэд хэдэн банк санхүү, спортын байгууллагууд, ялангуяа хөл бөмбөгтэй холбоотой байгууллагуудад авлига, санхүүгийн ноцтой зөрчил илэрчээ.
Сэтгэгдэл
Бид авилгалыг хэдийд арилгах болдоо? [103.57.93.119] 2023-04-12 10:47:59
Том улс томоор хөдлөхөндээ. Хээл хахууль, авилгалыг арилгаж байвал САЙН Л байна. Эднийх бол төрийн байгууллагаа авилгалаас амжилттай чөлөөлж, гэм буруутныг шийтгэж байна. Одоо тэгээд төрийн аж ахуйн байгууллага, спортын хүрээрүү орж байна. Гэтэл Монгол ДӨНГӨЖ төрийн байгууллагадаа авилгалтай тэмцэж эхлэж байдаг.