УГТЭ-ийн төрөлжсөн мэргэшлийн баг Орхон аймагт ажиллалаа

Aдмин / Эрүүл мэнд

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судас, мэдрэл, уушги, судсан дотуурх оношилгоо эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн эмч нарын баг энэ сарын 5-8-нд Орхон аймгийн “Эрдэнэт Медикал” эмнэлэг, “Эрдэнэт сувиллын цогцолбор” болон Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаад иржээ.

Эмч нарын баг төрөлжсөн мэргэшлийн лавлагаа тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай Эрдэнэт үйлдвэрийн уурхайн ажилчид болон орон нутгийн иргэд, үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо хийх замаар эрүүл мэндийн асуудлыг оршин суугаа газарт нь хүлээгдэл чирэгдэлгүйгээр шийдвэрлэх, орон нутгийн эмнэлгийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж, ажлын байран дээр нь чадавхижуулах, дэмжлэгт удирдлагаар хангасан байна.

Төрөлжсөн мэргэшлийн баг бүрэлдэхүүн томилолтын хугацаанд мэдрэл, зүрх, уушгины лавлагаа шатлалын тусламж шаардлагатай нийт 170 гаруй үйлчлүүлэгчид орон нутгийн эмч нартай хамтарсан үзлэг, оношилгоо, эмчилгээ хийсэн.

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ангиографийн аппаратыг түшиглэн титэм судсан дотуурх мэс засал эмчилгээ шаардлагатай 12 хүнд судсан дотуурх мэс засал эмчилгээ хийснээс зүрхний цочмог шигдээс бүхий баруун титмийн артерийн бүлэнт бөглөрөл болон тойрох салааны архаг бөглөрөлд тус бүр 2 тэлэгч стент тавих замаар шинэ болон архаг бөглөрөлүүдэд нэгэн зэрэг бүрэн эргэн судасжуулалт хийн, баруун титмийн артери архаг бөглөрөлтэй, зүүн гол титмын артери-зүүн багана артерийн 90 хувийн нарийсал бүхий өвчтөнд Left main coronary artery stenting technique ашиглан стент суулгах зэрэг яаралтай эмчилгээний асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж тусламж үйлчилгээ үзүүлжээ.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.69] 2023-04-12 08:54:19

мундаг шүү амжилт


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.