УКРАИНЫ СӨРӨГ ДОВТОЛГООН БА “ХИЙМЭЛ ОЮУН УХААН”
Өнөөдөр Украины сөрөг довтолгоон дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Тухайлбал, оросуудын булаан авсан Крым нь Украины сөрөг довтолгооны “гол бай” байх болно гэж Европ дахь АНУ-ын цэргийн хүчний командлагч асан, чөлөөнд гарсан дэслэгч генерал Бен Ходжес “DW”-д ярьжээ. “Хэрэв Крымыг чөлөөлбөл бүх зүйл өөрчлөгдөнө” гэж Хожес хэлсэн байна. Түүний бодлоор Украины цэргийн хүчний удахгүй хийх ажиллагаа нь эхлээд Крым, дараа нь Донбассыг чөлөөлөхөд чиглэх гэнэ. Бахмутаас 200 километрийн радиуст Оросын бүх цэрэг амь үрэгдсэн ч гэсэн энэ нь стратегийн хувьд юуг ч өөрчлөхгүй гэж чөлөөнд гарсан генерал хэлсэн байна. Бен Ходжес “Украинчууд бусад нутгаа чөлөөлсний дараа Крымыг чөлөөлөх гэвэл цэрэг техник, хүн хүчний хувьд их хохирол амсана.
Харин Крымын хойгийг эхлээд чөлөөлчихвөл энэ нь Москвад Путины дэглэм нуран унах гол нөхцөл болох учир бусад нутаг нь сүртэй байлдаангүйгээр шууд чөлөөлөгдөнө” гэж тайлбарласан байна. Харин Лондонгийн Хааны коллежийн ахлах судлаач Майк Мартин ОХУ-ын зургаан сар орчмын турш булаан авахыг хичээж байгаа зүүн Украин дахь Бахмут хот бүх нийтийн анхаарлын төвд байгаа ч дайны эргэлт өөр газарт гарна. Оросууд Украины армийн хангамжийн шугамыг таслахыг оролдож байгаа бөгөөд хэрэв тэд энэ зорилгодоо хүрвэл украинчуудыг ухрахад хүргэж болзошгүй. Харин украинчууд хангамжийн замаа барьж чадвал Бахмутыг авч үлдэх болно. Украины зэвсэгт хүчин Бахмутыг зөвхөн Оросын цэргийн хүчийг барж, туйлдуулах зорилгоор хамгаалж байна.
Гэсэн хэдий ч энд бус өөр газар, жишээлбэл, Запорожье мужид дайнд эргэлт гаргах тулаан болно гэж найдаж байна” гэжээ. Мөн тэрээр, Оросын зэвсэгт хүчин Бахмут хотод “хэт чадваргүй” ажиллаж байна. Одоогоор тэд хотыг гурван талаас нь хянаж байгаа ч Украины бүх хүчийг урхинд оруулж чадаагүй. Оросын талд ахиц дэвшил гарч байгаа ч энэ нь маш удаан байгаа бөгөөд үүний төлөө тэд хэт өндөр үнэ төлж байна “ гэж “DW”-д ярилцлага өгөхдөө онцолсон байна.
Энд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ бол хиймэл оюун ухаан. Чухамхүү хиймэл оюун ухаан Украины сөрөг довтолгооныг төлөвлөж байна . Бүр хэт хүчтэй квант компьютерууд цаг уурын мэдээг хүртэл урьдчилан нарийвчлан гарган өгч байна. Мөн барууныхан Украинд хол, дунд, ойрын зайн агаараас хамгаалах систем байршуулаад дуусч байна. Эд нарыг бүгдийг нь хооронд нь хиймэл оюун ухаан холбож байна. Өөрөөр хэлбэл, эд нар нэг ч пуужин хий дэмий үрэхгүй, нэг ч байг орхихгүй сөнөөх чадвартай нэг цул “ухаалаг биет” болж байна гэсэн үг. Харин ийм “хиймэл оюун ухаан” оросуудад байхгүй. Иймээс тэд Батлан хамгаалах яамныхаа байран дээр агаараас хамгаалах пуужин байршуулж, энэ байшинд нь гал түймэр гарахаар “ус буцалгагч орхисноос болсон” хэмээн тайлбарлаж сууна.
Гол учир нь зөвхөн агаараас хамгаалах систем төдийгүй нисэх онгоц, танк, хуягт, явган цэрэг гээд Украины зэвсэгт хүчин тэр чигээрээрээ барууныхны хийж бүтээсэн хиймэл оюун ухааны ач тусаар маш өндөр чадвартай нэг цул “ухаалаг биет”
болж сөрөг довтолгоонд орон эх нутгаа чөлөөлөх гэж байна. Харин Украины сөрөг довтолгооны чиглэлийн хувьд, оросууд Крымыг хамгаалж бэхлэлт байгуулчихсан. Харин хуурай замаа чөлөөлчихвөл украинчууд эх газартай холбосон гүүрийг нь ашиглалтгүй болгоход л Крымд байгаа орос цэргүүд ямар ч хангамжгүй болж бүрэн бүслэлтэд орно. Үүнийг цэргийн шинжлэх ухаанд “уутанд оруулах” гэдэг. Иймд украинчуудын хувьд Крымыг чөлөөлөх гэж халз довтолж хохирол амсах ямар ч шаардлага байхгүй.
Украины ерөнхийлөгч “Бид эх нутгаа л бүрэн чөлөөлнө. Харин манай цэрэг ОХУ-ын нутаг руу ганц алхам ч орохгүй” гэж мөн ч олон удаа мэдэгдэл хийлээ. Энэ нь “За, та нар шинэ цэрэг татаж хангалттай байлдааны бэлтгэл хийлгэж, техникээ засварлан бэлэн болсныхоо дараа бидэн рүү дахин, дахин довтолж украинчуудыг устгаад бай” гэж хэлж буйтай агаар нэгэн зүйл. Ийм юм гэж юу байх билээ. Хэргийн гол учир нь өнөөдөр Украины хилээс Москва хүртэлх 500 км зайд нэг ч бэхлэлт, ганц ч цэрэг байхгүй байна. Үүнийг ч оросууд маш сайн мэдэж байгаа. Ядаж байхад Москвагийн алдарт Кантемировын танкийн гвардын дивизийн гол хүчийг В.Путин Украинд “төмрийн хог”, “махан овоо” болгочихсон.
Тэгээд ч энэ дивиз нийслэлээ гадны довтолгооноос хамгаалах гэхээсээ Кремлийг иргэдээсээ хамгаалах үүрэгтэй дивиз. Иймээс л В.Путин “хиймэл оюун ухаан”-ы сөрөг довтолгооноос өмнө Си даргыг Украины ерөнхийлөгчтэй “яриулж” цэргээ татаж нэр бүтэн үлдэх гэж “амиа тавьж” байгаа билээ. Маш товчоор Украины дайны хувь заяаг “хиймэл оюун ухаан” шийдэх гэж байна.
Өнөөдөр цэрэг, эдийн засгаас гадна нийтийн мэдээллээр дамждаг “хурлийз дайн” явагдаж байна. Иймээс та Украины сөрөг довтолгоон эхэлтэл байлдаж буй хоёр талаас гарч буй “Пентагоны нууц төлөвлөгөө дахин олон нийтэд ил болов” гэх мэт ямар ч мэдээлэлд итгэх хэрэггүй. Учир нь бүгд “хагас үнэн” буюу худал зүйл байх болно. Үүнийг ч “хиймэл оюун ухаан” заан, зөвлөж байгаа билээ.
Сэтгэгдэл
Иргэн [139.5.217.250] 2023-04-12 19:20:32
Эвий эвий баруун үзлийн манкурт л ийм юманд итгээд мөөрөлдөнө л дөө ккк
erka [139.5.217.136] 2023-04-12 17:47:33
nobshiin hoohluud buyu ukrain gej delhiid shibshgee tarij ybaa uls bnaa zonog obgon joi baidni ugeer uls ornoo samarch ybnaa busad ornoos guilag guigaad orobduulj archaagaa aldaj bnaa yah gej alialagch huneer toroo udirduulsan um hohino gehees oor yahab delhii deer amerkuud ui olnoor ustgaj baibal zob orosuud bolhoor buruu umuu putin mini bolohgui bol tsomiin zebsgee heregle mongold amidrah tam bna hulgaich darga nartai neg ued amidarch baigaadaa gutarch bna shuud bombgoo hayaad delhiig jaahanch gesen amraagaad og
Зочин [202.5.198.9] 2023-04-13 00:47:27
Unen
MARSHIL.L.D.ERDENEBAT. [192.82.82.66] 2023-04-12 16:19:13
LUBLI.JD,LENE,1983.B,FILME,DESANT,L,D,ERDENEBAT,bydegi,gantylga,BYDYNE,BYJIGLEX,YED,BIE,N,TASARJ,MONGOL.20.TOGROG,BOODLOOROON,BYDYYNEEGIN,EGEM,DEER,YZEGDENE,KINOG,UDAASHRUULJ,XARBAL.MONGOL,20.000.TOGROG,XARAGDDAG,BYDYYNIG,EMEGTEIG,ORGON,ERGYYLEX,BAS,NEG,EMEGTEII,ZEEJIN,N,YZEGDENE.
Зочин [192.82.84.112] 2023-04-12 14:26:24
Оросууд хүрз, цахиур буугаар үзээд байдаг. Украин хиймэл оюун ухаанаар Оросыг үнсэн товрог болгох нь тодорхой боллоо. Оросуудын баасыг амтархан идэхэд бэлэн олон тэнэг Монголчууд Цаасан баавгай нь хэрхэн шатаж алга болохыг харж дээ. Шүтээнгүй болсон хүмүүс амиа хорлоно биз дээ...
Zochin [66.181.161.174] 2023-04-12 18:01:04
Kkk
Зочин [66.181.160.29] 2023-04-12 08:29:23
Шаалдаа бадамаа үнэн тэнэг гар бна да чи бас админ гэчичээ хаха
Зочин [202.55.188.102] 2023-04-12 13:00:19
Шаана биз алиалагч админ
Ardhvv [74.96.0.11] 2023-04-11 23:41:23
Ochood uuruu vzchihsen yum shig l burah yuma dain bol chinii sanaagaar boldoggvi togloom baih o