Долоон хүүхдийн ээж, улс төрч, ерөнхийлөгч эмэгтэй Урсула
Улс төрийн салбарт буюу шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн манлайллын эрин үе гэвэл яг одоогийн бидний нийгмийг л нэрлэх байх.Ийн дэлхийн хамгийн чухал байгууллагыг амжилттай удирдаж яваа, манлайлагч эмэгтэй болох Германы улс төрч, Европын Комиссын анхны эмэгтэй ерөнхийлөгч Урсула фон дер Лайеныг энэ удаа “Амжилтын түүх” буландаа онцоллоо.
Германы хамгийн анхны эмэгтэй Батлан хамгаалахын сайд
Өдгөө 65 настай Урсула фон дер Лайен 2019 оноос хойш Европын Комиссын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Тэрбээр Германы алдарт удирдагч, дэлхийн хамгийн сайн эмэгтэй улс төрч, удирдагч гэгддэг Ангела Меркелийн Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар 2014-2019 оныг хүртэл ажиллаж байв.
Тэрбээр Лондонгийн эдийн засгийн сургуулийг эдийн засагчаар, Ханноверийн анагаах ухааны сургуулийг эмэгтэйчүүдийн эмчээр төгсжээ. Үүнийхээ дараагаар 1990 оны сүүлчээс Урсула Ханновер мужийн нийслэлийн Засаг захиргаанд төлөөлөгчөөр 2003-2005 онд ажиллажээ.
Ийн 2005 онд анх Германы төв Засгийн газар руу шилжин, дөрвөн жилийн турш Залуучууд, гэр бүлийн асуудал хариуцсан сайдаар ажилласан байна. Дараа нь 2009-2013 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, 2013-2019 онд Германы хамгийн анхны эмэгтэй Батлан хамгаалахын сайд болж байлаа.
Түүнийг батлан хамгаалах салбарын эмэгтэй сайдаар ажилласан үр дүнгийн тухай Их Британийн Батлан хамгаалахын сайд Майкл Фаллон “Урсула бол НАТО-гийн орнууд дахь бүлгийн жинхэнэ од нь байлаа. Таван жилийн хугацаанд тэр батлан хамгаалахын салбарын хамгийн их туршлагатай, чадвартай, мэдлэгтэй, олон хүний хүндэтгэлийг хүлээсэн эмэгтэй сайд байж чадсан” хэмээн ярьж байв. Түүний ажлын их туршлага, мэдлэг, боловсролыг үнэлэн “Time” сэтгүүл 2020,2022 онд дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэсэн бол “Forbes” сэтгүүл өнгөрсөн онд түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйгээр шалгаруулсан билээ.
Аав нь Европын Комиссыг үүсгэн байгуулжээ
Урсулагийн аав нь Европын Комиссыг үүсгэн байгуулахад хүчин зүтгэсэн хамгийн анхны төрийн албан хаагчдын нэг байжээ. Мөн түүний аав мужийнхаа ерөнхий сайдаар ажиллаж байсан юм байна. Тиймээс Урсулаг багаас нь Герман, Франц гэсэн хос хэлтэй болгон өсгөсөн байна. Тэрбээр АНУ, Англид амьдрах хугацаандаа англиар чөлөөтэй ярьдаг болжээ.
Герман хоёр хуваагдсан их зөрчлийн үеэр Урсула Лондонд ирж амьдарч байгаад 1979 онд Германд буцаж ирсэн байна. Энэ тухайгаа “Лондонд суралцсан гэхээсээ илүү яг л иргэн шиг нь амьдарсан. Энэ хугацаандаа бүх л зүйлийг туршиж, эрх чөлөө, баяр баясгаланг мэдэрсэн. Тухайн үед мэдэрсэн дотоод сэтгэлийн эрх чөлөөг өдгөө хүртэл би мартаагүй” гэж ярьжээ. Германд эргэж ирснийхээ дараагаар ч тэр хэсэгтээ нуугдаж амьдарсан байна.
Дээр дурдсанчлан тэрбээр 1987 онд эмчээр төгсөөд Ханноверийн анагаах ухааны их сургуулийн харьяа Эмэгтэйчүүдийн эмнэлэгт туслах эмчээр 1988-1992 онд ажиллажээ. Энэ хугацаандаа анагаах ухааны докторын зэргээ хамгаалсан байна. Үүнийхээ дараагаар хоёр ихэр хүүхдээ төрүүлэн 1992-1996 онд ээжийн үүргээ гүйцэтгэн гэртээ суужээ. Үүнийхээ дараагаар Ханноверийн анагаах ухааны их сургуульд дөрвөн жил багшаар ажилласан байна.
Гэр бүлийн тухайд Урсула мэргэжил нэгт эмч залуутай гэрлэж, долоон хүүхдийн эцэг эх болсон байна.
Сэтгэгдэл
зочин [150.129.141.158] 2023-04-13 00:29:34
Мундаг эмэгтэй.
Хэцүү санаатай эмэгтэй. [103.57.93.119] 2023-04-12 10:16:15
Гитлерийн үеийн олон хүүхэдтэй герман авгай шиг. Хаашаа ч юмб? Тэр үед "3 К"-ийн бодлого гэж байсан. "Киндер-Кюхе-Кирхе" гэж. Энэ нь "Хүүхэд-Гал тогоо-Сүм" гэсэн утгатай. Германы Рейхд олон цэрэг төрүүлж өг гэсэн бодлого. Ер нь эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй хүн Герман улсын батлан хамгаалахын сайд байгаад ч юугаа хийдэг юмб? Одоо тэгээд фон дер Ляйен авгай НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга болох санаатай гэсэн сураг гарч байх юм. Хэцүү еэ!
Зочин [202.126.90.122] 2023-04-12 09:56:29
ПУТИНИЫГ БУЛАНД ШАХСААР БАЙГААД ДАЙН ӨДҮҮЛСЭН МУЛГУУНУУД ИЙМ ДЭЛХИЙН УДИРДСГЧ НАР ГЭЖ БАЙДГҮЙ ЮМ АА Сайн удирдагч гэж ширээний ард тохиролцож чаддаг хүнийг жинхэнэ удирдагч гэж хэлнэ
Зочин [192.82.91.204] 2023-04-12 06:56:38
Манай эмэгтэй улс төрчид ялангуяа одоогийн их хурлын гишүүд юу хийдэг нь мэдэгдэхгүй ярьж ч чадахгүй худлаа л жендер гэж шүлсээ үсчүүлнэ
Зочин [192.82.69.47] 2023-04-11 17:25:38
Жендердэх амьсгаа байгаа бол УРАСУЛА шиг бай ...
зочин [202.9.46.144] 2023-04-11 16:50:32
сайхан эмэгтэй шүү хархаас нүдэнд дулаахан
Зочин [202.180.219.57] 2023-04-11 22:00:15
chavkad durlaad syid yumaa