Турк улс байлдааны дрон тээвэрлэгч дэлхийн анхны хөлөг онгоцыг зэвсэглэлдээ хүлээн авчээ
Турк улс тус улсын хамгийн том цэргийн хөлөг онгоц, мөн байлдааны нисгэгчгүй нисэх онгоц тээвэрлэгч дэлхийн анхны хөлөг онгоц болох “TCG Anadolu”-г ашиглалтад орууллаа. Уг хөлөг онгоцыг Туркийн зэвсэглэлд хүлээн авах ёслол даваа гарагт болжээ. “TCG Anadolu” хөлөг онгоцыг зэвсэглэлдээ оруулснаар Турк улс нөхцөл байдлыг газар дээр нь өөрчилдөг технологи, систем, шийдлээр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд орж байна" гэж тус улсын Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган мэдэгдэв. Тэрбээр энэхүү хөлөг онгоцыг Туркийн бахархал хэмээн тодорхойлжээ.
Хөлөг онгоцны урт 231 метр, өргөн нь 32 метр бөгөөд 13 танк, газар уснаа явагч 27 хуягт тээвэрлэгч, зургаан хуягт тээвэрлэгч, дөрвөн завь зэрэг 94 нэгж техникийг тээвэрлэх зориулалттай. Түүнчлэн тавцан дээр нь 10 нисдэг тэрэг, 11 цохилтын нисгэгчгүй онгоц, ангарт нь 30 дрон, 19 нисдэг тэрэг байрлуулах боломжтой. Нисэх онгоц тээгч уг хөлөг онгоц НАТО-гийн сургуулилалтад мөн оролцох төлөвтэй байна. "TCG Anadolu" (L-400) “универсал” десантын хөлөг онгоцыг бүтээх ажил 2022 онд дуусжээ.
Сэтгэгдэл
MARSHIL,L.D,ERDENEBAT, [192.82.82.66] 2023-04-11 23:47:16
MARSHIL.L.D,ERDENEBATIN,BYTEESEN,SHUMBAGJ,TAGNUULIN,DUUGYI,ONGOZIG,TURK,ULS,XULGAILSN,DERX,FOTO.ZURAG,
MARSHIL.L.D,ERDENEBAT, [192.82.82.66] 2023-04-11 23:41:02
BES.MIR,B,GLAZAX,TBOIX,B,FILM,1977.GOD,L.D,ERDENEBAT.XUDOJNIK,TUUL.3,SURGUUL.3,A,KLAS.