Хятадын “Alibaba” компани хиймэл оюун ухаант чатботын өрсөлдөөнд нэгдлээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын цахим худалдааны хамгийн том компани болох “Alibaba Group Holding”-ын эзэмшдэг “Alibaba Cloud” компани өөрийн бүтээсэн “Tongyi Qianwen” чатботоо мягмар гарагт танилцууллаа. “CNBC” уг технологийг энэ оны эхээр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байсан “ChatGPT” чатботын хувилбар гэж нэрлэж байна.

Тус компани ойрын хугацаанд “Tongyi Qianwen” чатботоо “Alibaba”-гийн хэрэглээний бүх программд нэгтгэхээр төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн ч чухам хэзээ гэдгийг нь тодорхой дурдсангүй. Уг ботын нэр нь "мянган асуулт асууж, хариулт хай" хэмээн орчуулагдах аж.

“Alibaba" чатботоо эхний ээлжинд "DingTalk" бизнесийн харилцааны платформ болон "Tmall Genie" ухаалаг гэрийн төхөөрөмжүүдэд суулгахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр "хүүхдэд үлгэр зохиож, ярьж өгөх, эрүүл хоолны жор санал болгох, аяллын зөвлөмж өгөх, дасгал хөдөлгөөн хийх хөгжим сонгох боломжтой болох гэнэ". “ChatGPT”-тэй өрсөлдөхүйц чатбот бүтээж байгаагаа тус компани энэ оны эхээр зарласан юм.


Сэтгэгдэл

MARSHIL.L.D,ERDENEBAT. [192.82.82.66] 2023-04-12 21:54:29

SEREDINA,JIZNI.1976.GOL.DYR,LUBSANGIN,DYGER,GENERAL.XYN,NAMIN,ERONXILOGJ,LD,ERDENEBAT.DORJXAND,ALEKSANDR.ARTUR,GANDI,ANASTIZIA,ELIZBETA,BALENTENA,TRESHKOBA,ANNA,SBETLANA,TOLSTOI,ESENIN,MODONA,JORJ,KYLAN.BAN,DA,SHBERZ,NIGR,JORJ,BYSH,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.