Олон улсын түншүүдээс Украинд дахин 115 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж олгоно

Aдмин / Гадаад мэдээ

Украин улс олон улсын түншүүдээсээ дор хаяж 115 тэрбум ам.долларын урт хугацааны санхүүгийн тусламж авахаар төлөвлөж байгааг тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгджээ. "Олон улсын түншүүд Украинд 115 тэрбум ам.долларын урт хугацааны дэмжлэг үзүүлнэ. Энэ нь манай санхүүгийн тогтвортой байдлыг хангаад зогсохгүй Украины холбоотнууд бидэнд шаардлагатай хэмжээгээр дэмжлэг үзүүлнэ гэсэн дохио болж байна" гэж тэрбээр пүрэв гарагт шилжих шөнө “Telegram” сувагтаа бичсэн байна.

ДБ-ны ерөнхийлөгч Дэвид Мэлпас урьд нь мэдэгдэхдээ, энэ жил Украины эдийн засгийн гол зардалд нэмээд 11 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн байна. Түүний хэлснээр, ДБ яаралтай санхүүжилтийн хүрээнд Украинд зориулж 23 тэрбум ам.доллар төвлөрүүлж чадсан бөгөөд үүнээс 20 тэрбум ам.долларыг нь хуваарилаад байгаа аж.


Сэтгэгдэл

Pkxny [103.212.116.29] 2023-04-14 12:14:20

Америк Украйнд 115 тэрбум доллар өгөх юм гэнэ.Хуцаж байгаа юм шүү. Өгч харагдаач. ККККК


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000