Бразил улс БНХАУ-тай худалдаа, технологи, аялал жуулчлалын салбарын харилцаагаа өргөжүүлнэ

Aдмин / Гадаад мэдээ

Бразилын ерөнхийлөгч Лула да Силва БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Түүний айлчлалыг Бразилын засгийн газрын гишүүд, бизнесийн тэргүүлэх компаниудын захирал, орон нутгийн захирагч, сенатын гишүүд гээд өргөн бүрэлдэхүүн дагалдана. Айлчлалын хүрээнд хоёр орны худалдаа, аялал жуулчлал, технологи, ХАА зэрэг салбарт хамтран ажиллах 20 гаруй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ Украины дайныг энхийн замаар зогсоох талаар Хятадтай хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байна.

Бразилын ерөнхийлөгчийн айлчлал пүрэв гарагт Шанхай хотоос эхэлнэ. Тэрээр Шанхайд БРИКС-ийн орнуудын хөгжлийн банкны нээлтийн ёслолд оролцох юм байна. Ингээд баасан гарагт хятадын дарга Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчийг Бээжин хотноо албан ёсоор угтах юм. Өдгөө 77настай Лула Да Силва эрүүл мэндийн шалтгаанаар айлчлалаа хойшлуулаад байсан. Бразил улс 2009оноос худалдааны гол түнш нь болсон Хятадтай харилцаагаа шинэ түвшинд гаргахыг зорьж байна.

Хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн оны байдлаар 150 тэрбум ам.долларт хүрсэн. Лулаг 2004 онд Хятад улсад анхны айлчлалаа хийснээс хойш хоёр орны худалдаа 21 дахин өссөн гэж Бразилын ЕТГ-ын мэдээнд онцолжээ. Лула да Сильва өмнө нь Бразилын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллахдаа Хятадад хоёр удаагийн албан ёсны айлчлал хэрэгжүүлж байжээ.

Энэ айлчлалаас хүлээгдэж байгаа нэг төсөл нь Амазоны ширэнгэн ой зэрэг биомассыг хянах зориулалттай хиймэл дагуул хөргөх хамтын төсөл байгаа юм. Хятад, Бразилын аль аль нь Украины дайныг энхийн замаар зогсооход зуучлах сонирхлоо илэрхийлсэн. Энэ хүрээндээ Украины дайныг зогсооход Хятадыг илүү үүрэгтэй оролцох талаар Шитэй хэлэлцэж, хамтын дуу хоолой илэрхийлэх, бүр цаашлаад хамтын төлөвлөгөө танилцуулж магадгүй гэж олон улс харж байна. Дашрамд дурдахад Хятад, Бразил хоёр нь дэлхийн үсрэнгүй эдийн засагтай БРИКС-ын бүлэгт багтдаг улсууд юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.