Сурагчдаас хууль бус төлбөр, хураамж авахыг хориглож, санхүүгийн дарамт үүсгэхгүй байхыг зөвлөлөө

Aдмин / Боловсрол

Боловсролын Ерөнхий Газраас сургуулийн удирдлагууд болон багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан зөвлөмж гаргажээ.

Энэ хичээлийн жилийн сүүлийн улирал, хариуцлагатай сарууд үргэлжилж байгаатай холбоотойгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.

СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

-Сургалтын болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмэлт ажил зохион байгуулахаас татгалзаарай.

-Багш нарыг батлагдсан сургалтын төлөвлөгөөний цаг, хичээл, сургалтаас бусад үйл ажиллагаанд хамруулж, нэмэлт ачаалал бүү үүсгээрэй.

-Хичээлийн судалгаа, ээлжит хичээлийн хэлэлцүүлэг хийж, багш нар аа сонсдог сайн жишиг тогтоогоорой.

-Хууль бус төлбөр, хураамжийг хориглож, эцэг эх, асран хамгаалагчид санхүүгийн дарамт, ачаалал үүсгэхгүй байхад анхаараарай.

-Эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог спорт, урлагийн наадмаар хязгаарладаг, үүний оролцоогоор хүүхдийг үнэлдэг уламжлалт арга хандлагыг өөрчлөөрэй.

-Хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй таатай орчин бүрдүүлээрэй.

БАГШ, АЖИЛТАНД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

-Хүүхдийг бусадтай харьцуулахгүй байж, тэдний хөгжлийн ахиц дэвшлийг үнэлж, урамшуулаарай.

-Аливаа уралдаан, тэмцээнийг зохион байгуулахдаа хүүхдийг эрэмбэлж, байр эзлүүлэн медаль, өргөмжлөл өгөх зэргээр ялгаатай байдал үүсгэдэг уламжлалт арга хандлагаас татгалзаарай.

-Гэрийн даалгавар, бие даалтыг агуулга нөхөх, хоцрогдол арилгах арга хэлбэр гэж үзэж хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид ачаалал бүү үүсгээрэй.

-Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, чадвар, ялгаатай байдалд тохирсон даалгавар өгөөрэй.

-Сурлагын ялгаатай байдал, амьдралын боломж нөхцөлөөс нь шалтгаалан хүүхдийг алагчлах, ялгаатай байдал үүсэхээс сэргийлээрэй.

-Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүүхдийн эрүүл мэнд, сурлага, хүмүүжил, хичээл сургалтын үеийн цаг ашиглалтын талаарх мэдээллийг тогтмол хүргэж, зөвлөн тусалж, хамтран ажиллаарай.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

-Хүүхдийнхээ сургууль болон багштай холбогдож хүүхдийнхээ талаар асууж тодруулаарай /хэзээ ямар шалгалт яаж өгөх гэх мэт/

-Хүүхэдтэйгээ цаг гаргаж ярилцаарай. /шалгалтдаа хэр санаа зовж байгааг асууж айдсыг нь багасгаж ярилцах/

-Сурах таатай орчныг нь бүрдүүлээрэй. /хичээлээ хий гэж үглэж, шахахаас илүүтэй үр дүнтэй хичээллэхэд нь туслах/

-Чадсан, сайн хийсэн зүйлийг нь анзаарч хараад урамшуулаарай

-Хүүхэд хичээл хийж байх үед дэргэд нь зурагт үзэж, гар утсаа оролдолгүй өөрийн зөв үйлдлээр дэмжээрэй.


Сэтгэгдэл

mubis [64.119.25.141] 2023-04-16 19:46:38

Mubis altam good gedeg zakhiraltai baikhdaa unen dampuurchee...avilgal kheterlee arkhi bas. Subs zahiral gantstesyeg diploma zarj...elselt khuuli busbar abch.khakhuuli abch.manai huihdiin tulburiig khurtel idsel

Зочин [64.119.27.85] 2023-04-16 10:10:33

Бага ангийн сурагчдыг эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр нь ялгаж харьцмааргүй байна. Ялангуяа хөвгүүд хөдөлгөөнтэй, гүйж харайна, хөдөлнө. Нас нь жаахан шүү дээ. Тэрийг нь багш нар эв зүйгээр ойлгуулж харьцах хэрэгтэй. Хөвгүүдийг орилж хашгачиж зандраад, охид ч бас үймүүлнэ тэгсэн ч зүгээр өнгөрөөнө. Энэ тал дээр багш нарт сургалт ормоор байна. Зарим охин хөвгүүдийн хувцас руу өшиглөнө, бөөн шороотой өмдтэй орж ирэхийн, хөвгүүдийг цохиж, чимхэнэ. Багшид нь хэлэхээр за гэнэ. Тэгээд хүүхэд рүү болохоор чи хов зөөлөө энэ тэр гээд ангийнхан дунд нь эвгүй байдалд оруулахын. Ер нь зарим багш нар хүүхдүүдийг их ялгаж харьцдаг. Уг нь онц сураад, даалгавраа цаг тухайд нь хийгээд явдаг. Гэвч сурагчаа урамшуулах үед нь урамшуулдаг, алдаа гаргасан үед нь эвээр хэлээд засаад явах ёстой шүү дээ. Ийм заах арга сайтай багш нар ховор болжээ

Зочин [122.201.22.15] 2023-04-15 09:48:00

Учрал гишүүн өнөөдөр тайж амралтын газар хэдэн зуугаар нь аваачиж хооллож сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж байна 2023.04.15 бямба гаригийн өглөө 10 цагт !!!!

Зочин [122.201.22.15] 2023-04-15 09:49:05

Хэдэн зуугаар нь төрийн албан хаагч багш нарыг

зочин [66.181.179.125] 2023-04-14 20:47:00

Сургуулийн хандив, ангийн хандив гэж сар бүр хүүхэд бүрээс 4000₮ гаруйг хураадгаа одоо болих байх даа? ашгүй дээ. Ангийн хэрэгцээний бичиг хэргийн бүх зүйлсийг /принтер, бичгийн цаас г.м/ эцэг эхчүүд худалдан авч өгдөг нь ямар учиртай вэ? Ангийн сурагчдын хувцасны төмөр шүүгээг хүртэл эцэг эхчүүд нь мөнгө цуглуулж авч өгдөг нь зөв үү?

32-р сургуулийн багш нар жижүүрт гарахдаа, мөн үүдэнд зогсдог жижүүр ахлах ангийн том хүүхдүүдийг [203.91.115.53] 2023-04-14 19:08:07

Хүү минь охин минь гэж харьцчихаад 1.2-р ангийн учир мэдэхгүй нялх хүүхдүүдийг омогдож, загнаж нудардгаа болиосой. Жоохон юмнуудыг бүлтэгнүүлээд зандарна

БЕГ-ын даргад [202.131.248.198] 2023-04-14 17:34:53

Багш нараа эхлээд сайн хүмүүжүүлэхгүй бол болохгүй нь. Цэцэрлэг, сургуулийн багш нарын аль аль нь хүүхдүүдтэй их дарангуйлж, даргалж харьцдагаа больмоор байна. Эцэг эхүүдийн арга хэмжээ гээд л хамаг мөнгө, цаг зав барсан социалист арга барилтай арга хэмжээнүүдийг бүр хориглоочээ.

Зочин [203.91.115.53] 2023-04-14 19:11:07

Бага ангийнханд дээрэлхүү гэж.Том ангийн хүүхдүүдэд шаардлага тавьж чадахгүй


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.