Ж.Байден Ерөнхийлөгчийн дэргэдэх соёлын хорооны хамтран даргалагчаар Леди Гагаг томилжээ

Aдмин / Гадаад мэдээ

Дуучин, жүжигчин Леди Гагаг Жо Байден Ерөнхийлөгчийн дэргэдэх соёл, урлагийн хорооны хамтран даргалагчаар томиллоо гэж Америкийн удирдагчийн хэвлэлийн алба пүрэв гарагт мэдээлжээ.

Леди Гага нь (жинхэнэ нэр нь Стефани Жоанн Анжелина Жерманотта) Грэммийн 13 шагналын эзэн бөгөөд арилжааны хувьд түүхэн дэх хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг хэмээн мэдээнд онцолжээ. “Time” сэтгүүл өмнө нь түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад оруулж байв.

Леди Гага буяны үйл ажиллагаа, олон нийтийн зарим кампанит ажилд идэвхтэй оролцдог гэж мөн тэмдэглэсэн байна. 1982 онд байгуулагдсан энэхүү хороо нь АНУ-ын Ерөнхийлөгч болон төрийн байгууллагуудын дарга нарт соёлын бодлогын асуудлаар зөвлөмж өгдөг. Ж.Байден уг хороог хамтран даргалах өөр нэг хүнийг пүрэв гарагт томилсон нь продюсер Брюс Коэн юм.

Леди Гага Ж.Байдены сонгуулийн өмнөх кампанит ажилд нэг бус удаа үг хэлж, түүнийг дэмжих кампанит ажилд идэвхтэй оролцож байсан юм.

2021 оны нэгдүгээр сард тэрбээр Ж.Байдены тангараг өргөх ёслолд АНУ-ын төрийн дууллыг дуулсан билээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

zochin [202.21.127.169] 2023-04-17 18:54:14

Buidan gedeg yeronhiilogch ni bandaash gedeg zovlohtei boljdee

Зочин [66.181.161.181] 2023-04-17 11:28:30

Энэ шулам шиг хүүхэн яхараа дарга болдог байна, харанхуйн шашиний тахилч хийдэг балай авгай ,


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.