Э.Макрон тэтгэврийн шинэчлэлийн тухай хуульд гарын үсэг зуржээ

Aдмин / Гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байгааг үл харгалзан тэтгэврийн насыг хоёр жилээр нэмэгдүүлсэн тэтгэврийн шинэчлэлийн тухай хуульд гарын үсэг зуржээ. Хуулийн төслийн эх бичвэрийг бямба гарагт Францын албан ёсны сэтгүүлд нийтэлсэн байна. Энэхүү хуулиар тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлэх юм. Тус улсын тэтгэврийн тогтолцоо нь аж үйлдвэржсэн орнуудын дундаа хамгийн “өгөөмөрт” тооцогддог бөгөөд Европын бусад орнуудад тэтгэврийн нас 65 байдаг.

Баасан гарагт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй Үндсэн хуулийн зөвлөл тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь үндсэн хуульд нийцсэн гэж үзжээ. Францчууд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн ажил хаяж, эсэргүүцлийн жагсаалыг олон долоо хоногийн турш өрнүүлсээр байгаа юм.

Харин Э.Макрон бүрэн эрхийнхээ эхний хугацаанд батлахыг оролдож байсан төлөвлөгөөгөө тэтгэврийн тогтолцоог тэнцвэржүүлэхэд шаардлагатай цорын ганц арга зам хэмээн мэдэгдэж, он дуусахаас өмнө хүчин төгөлдөр болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Францын үйлдвэрчний эвлэлүүд ирэх тавдугаар сарын 1-ний өдөр болох Олон улсын хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан улс орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнүүлэхийг уриалсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.