РОМЫН ПАП МОНГОЛД АЙЛЧИЛНА
Ромын пап Франциск Монголд айлчилж магадгүй талаараа Африкт энэ оны хоёрдугаар сард айлчлаад буцах үеэрээ сэтгүүлчдэд анх ярьж байсан ч эцсийн шийдвэр хараахан гараагүй гэдгийг хэлж байсан. Тэгвэл Франциск Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаагаа баталжээ. Монгол улс нь 1500 хүрэхгүй католик шашинтантай хэдий ч Хятад улстай хиллэдэг тул Ромын Католик сүмийн хувьд стратегийн ач холбогдолтой юм. Тэрээр өнгөрсөн баасан гарагт агаарын тээврийн “ITA Airways” компанийн удирдлагууд болон ажилтнуудтай уулзах үеэрээ есдүгээр сард хийх айлчлалынхаа талаар баталжээ.
“ITA Airways” нь Ромын папын албан ёсны тээвэрлэгч компани юм.Ромын пап, хоёр долоо хоногийн дараа миний бие 41 дэх мөргөлөө үйлдэхээр Унгарыг зорино хэмээн энэ сарын 28-30-нд Зүүн Европын оронд хийх айлчлалынхаа талаар дурдаад, “Дараа нь Марсель, Монгол болон хүлээлгийн жагсаалтад байгаа бусад орнуудад айлчилна” гэж хэлжээ.Франциск Марсель хотоос шууд Монголыг зорино гэдгээ мэдэгдсэн бөгөөд тэрбээр Марсельд есдүгээр сарын 23-нд хүрэлцэн очих юм. Өнгөрсөн наймдугаар сард Франциск архиепископ Жоржо Маренгог Монгол дахь анхны хамба ламаар томилсон юм.
Ватиканы зүгээс Хятадад католик шажинтнуудын байдлыг сайжруулахыг оролдож буй бөгөөд Монгол Улс нь тус улстай урт газраар хиллэдэг, нягт харилцаатай тул Ватиканы хувьд чухал ач холбогдолтой юм гэж “Reuters” мэдээжээ.
Сэтгэгдэл
зочин [43.242.243.196] 2023-04-18 22:46:44
Энэ хүн ирж яах гэж байгаа юм бол оо? Ирэх хэрэг байна уу? эсвэл зөнөчихсөн юм болов уу? их настай хүн биз дээ?
З [202.9.40.236] 2023-04-18 16:06:41
Олон зуун өсвөр насны хөвгүүдийг сүмд шавилуулах нэрээр эмлэж бандиддаг нь илэрч дэлхий нийтийн шившиг болсон гомосексийн толгойлогчийг ирүүлэх хэрэггүй
Зочин [88.130.81.153] 2023-04-18 12:54:35
Битгий ирүүлээрэй!
Зочин [71.239.25.243] 2023-04-18 11:31:45
muu yoriin sunsnuud mongold tsuglah hereg bna uu?
Зочин [66.181.189.215] 2023-04-17 19:44:51
Энүүгээр бид яах билээ
Зочин [122.201.22.15] 2023-04-17 14:41:18
Ийм лалрын оронд ямар ацаа хийж ирэх гэж байгаан бэ
Зочин [103.229.122.246] 2023-04-17 15:15:19
Mongol ulsig bvr musun svirvvleh gej l