Бразилын ерөнхийлөгч Украины дайныг зогсооход зуучлагчийн бүлэг байгуулах санал дэвшүүлжээ
Бразилын ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва энх тайван тогтооход зуучлах үүднээс Оросын Украинд явуулж байгаа татагдан ороогүй байгаа улсуудын бүлэг байгуулах санал дэвшүүлсэн байна. Энэ зорилгынхоо үүднээс одоогийн “Хорийн бүлэг”-тэй төстэй бүтэц бий болгож, Украины байдлыг хэлэлцэх санаагаа Хятадын дарга Ши Жиньпинтэй хэлэлцсэн гэдгээ ч мөн дурдаж байжээ.
Лула да Силва ерөнхийлөгч Азийн орнуудаар хийсэн айлчлалаа өндөрлөж Абу-Даби-д сэтгүүлчидтэй уулзах үедээ энэ талаар ярьсан юм байна. Тэрээр 2008 оны эдийн засгийн хямралын үеэр Хорийн бүлэг, эдийн засгаа аврах үүднээс хурдан хугацаанд байгуулагдаж байсныг сануулж, “дайныг эцэс болгож, энх тайван тогтоохын тулд” дахиад нэг “Хорийн бүлэг” байгуулах шаардлага өнөөдөр тулгарлаа гэж ярьсан байна. Ингэхдээ тэр “дайны тухай биш, энхийн талаар ярихыг эрхэмлэдэг” улсуудын удирдагчдаас бүрдсэн бүлэг бүрдүүлэхийг хичээж байгаа гэдгээ мөн хэлж байсан байна.
“Орос, Украинтай яриа хэлэлцээ хийхийн тулд Оросын Украинд явуулж байгаа дайнд, бас АНУ, ЕХ-той ч хамааралгүй улсуудын бүлгийг байгуулахыг бид чармайна. Яриа хэлэлцээний үйл явцыг эхлүүлэхэд хамгийн сайн арга энх тайван гэдгийг хүмүүст ятган сэнхрүүлэх нь бидний зорилго” гэж Лула мөн ярьжээ.
Ташрамд дурдахад, “Хорийн бүлэг”-ийг энэ жил даргалж байгаа Энэтхэг улсын Гадаад яамны албан ёсны төлөөлөгч, Нью-Дели “Хорийн бүлгийн” дээд хэмжээний уулзалтад Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг уриагүй гэдгийг хэвлэлийн хурал дээр нотолсон байна. Үүний өмнө мөн, Бундесверийн бэлтгэл генерал, Германы канцлер асан Ангела Меркелийн цэргийн зөвлөх байсан Эрих Вад, Хорийн бүлгийн нөлөө бүхий орнууд Украины хямралыг шийдвэрлэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой гэсэн байр суурийг мөн илэрхийлж байсан байна.
Сэтгэгдэл