Шанхайн олон улсын автомашины үзэсгэлэн нээгдлээ

Aдмин / Гадаад мэдээ

Шанхайн олон улсын автомашины үйлдвэрлэлийн 20 дахь удаагийн үзэсгэлэнд тавигдах нийт 25 сая ам.долларын үнэ бүхий үзмэрүүдийг орууллаа гэж тус хотын гаалийн алба даваа гарагт мэдээлжээ.

“Авто Шанхай 2023” хэмээн нэрлэдэг тус үзэсгэлэнд энэ жил тавигдах нийт 123 багц үзмэр оруулж ирсэн нь 2021 оны үзэсгэлэнгийнхээс 34 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт 25 сая ам.долларын үнэ бүхий үзмэр орж ирээд байгаа нь мөн энэ оныхоос 19 хувиар өссөн аж.

Уг үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 18-наас 27-ны хооронд Үндэсний үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах бөгөөд нийт 360 мянган хавтгай метр талбайд үзмэрүүдийг дэлгэнэ.

Энэ нь Хятад улс “COVID-19” цар тахалтай тэмцэх арга хэмжээгээ оновчтой болгосноос хойш тус улсад зохион байгуулагдаж буй "А" зэрэглэлийн анхны олон улсын авто шоу бөгөөд энэ жил дэлхийн 20 гаруй улс орон, бүс нутгийн 1000 орчим компани оролцож байна.


Сэтгэгдэл

MARSHIL.D,ERDENEBAT. [192.82.82.66] 2023-04-21 17:00:56

MONGOL.ULSIN,ARMIN,MARSHIL.D,ERDENEBATIN,BARUUN,GARAAR,SANSARIN,BYXEEGNI,XAALGANI,ZONXIG,XAG,ZOXIULJ,ONGOILGUULJ,XEREGTEI,ZYILSEEN,ABXUULJEE,SANSARIN,XOGON,DEER,SANSART,NISSEN,NISGEGJIDIN,OLON,BYXEEGYYD,BOORONXI,XELBERTEI,BUULTIN,BYXEEGYYD,SANSARIN,NISGEGJIN,XUBZAS,ED,XEREGSLYYD,XOLBONI,XEREGSLYYD,GAR,UTAS,DELGEZ,EMEGTEI,NISGEGJIN,BANDAASH,LEBJIKYYD,NOILIN,ZAAS,GONDOM,XOOL.UNDNI,SAB,BAGLAA,SAM,TOJIGTOI,ALJUUR,GEX,MET,ZYILSIG,ABAX,GEJ,OROLDSON,XULGAAJUUDIG,BYDEGI,TUIA,ALUURJIN,JAMZ,ALUURJIDTAI,NILJ,ABAX,GEJ,OROLDLOO.GAGARIN,OZERO.L.MARSHIL.L.D,ERDENEBAT,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.