Австрали улс худалдааг илүү ухаалаг, уян хатан нөхцөлөөр хийж төрөлжүүлнэ
Австралийн засгийн газар БНХАУ-тай харилцаагаа сайжруулахаар ажиллаж байгааг тус улсын гадаад хэргийн сайд мэдэгджээ. Гэхдээ эдийн засгийн харилцаагаа 15 жилийн өмнөх түвшинд хүргэж чадахгүй. Өнөө үед худалдааг улс төр, стратегийн нэн тэргүүний зорилтуудаас тусдаа илүү ухаалаг, уян хатан нөхцөлд олон төрлөөр явуулах бодлого чухал болсон гэж Австрали улс үзэж байгаа юм байна.
Австралийн өмнөх консерватив засгийн газар төрийн эрхийг 9 жил барих хугацаанд Австрали, Хятадын харилцаа муудсан. Харин жилийн өмнө гадаад хэргийн сайдаар Пенни Вонг томилогдсоноос хойш хоёр орны харилцаанд сайжрах өнгө аяс харагдаж байгаа. Тухайлбал засгийн газрын сайдын түвшний уулзалтаа сэргээж, хятадын талаас Австралийн нүүрсний импортод тавьж байсан хязгаарлалтаа саяхан цуцалсан. Одоо арвай буудайнд 3 жил тавьж байгаа гаалийн татварыг ойрын үед арилгана гэж Австралийн тал найдаж байна.
Гэхдээ Австралийн гадаад хэргийн сайд хоёр орны худалдаа 1996-2007 он хүртэлх консерватив ерөнхий сайд Жон Ховардын үеийнхтэй адил түвшинд хүрэх боломжгүй, Үүнээс хойш худалдааг улс төр, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээс тусгаарласан гэж мэдэгдлээ. Ховардын үед Австрали АНУ-тай стратегийн харилцаатай байж, Хятад болон дэлхийтэй эдийн засгийн харилцаагаа тусад нь хөгжүүлж байсан. Харин өнөө үед бид ийм дэлхий ертөнцөд амьдрахаа больсон. Дэлхийд илүү сонголт бий болж, худалдааг илүү ухаалаг орчинд хийдэг болсон гэж Австралийн засгийн газар үзэж байна. Өөрөөр хэлбэл Австралийн бизнес эрхлэгчид болон эрх баригчид дарс, мод далайн бүтээгдэхүүний экспортод тавьсан Хятадын хоригийг цуцлахыг хүлээх зуураа зах зээлээ төрөлжүүлэх ухаалаг бодлого хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм байна.
Австралийн өмнөх засгийн газар ковид-19 цар тахлын уг гарлыг тогтооход бие даасан мөрдөн шалгалт явуулахыг шаардсанаар Бээжингийн дургүйцлийг төрүүлж, улмаар Хятадын талаас сүүлийн хэдэн жил Австралийн нүүрс дарс зэрэг экспортын гол бүтээгдэхүүнд албан болон албан бус хориг тавиад байгаа юм.
Сэтгэгдэл
MARSHIL.D,ERDENEBAT, [192.82.82.66] 2023-04-21 17:07:54
XYYXEDIN,PARKIN,DOOR,OBSON,BUXAL,NERTEI,DOBNI,DOOR,XULGAAJUUD,NUUGDAJ,BAINA,21,JIL.