НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Киевт айлчилжээ
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ОХУ Украинд халдан довтолсноос хойш анх удаа Киевт өнөөдөр айлчилж, сөрөх довтолгоонд бэлтгэж байгаа Украиныг дэмжиж байгаагаа харууллаа.
Й.Столтенберг дайнд амь үрэгдсэн Украины цэргүүдэд хүндэтгэл үзүүлж, Киевийн төв талбайд үзүүлэхээр тавьсан оросын цэргийн эвдэрсэн техникийг үзэж сонирхлоо гэж “Reuters”-ийн гэрэл зурагчин мэдээлжээ.
Байлдааны үйл ажиллагаа явагдаж буй улс орнууд руу гэнэтийн айлчлал хийх нь НАТО-гийн өндөр албан тушаалтнуудын хувьд энгийн л ажил хэрэг юм.
Сэтгэгдэл
Украйнчууд дайснаа их хүндэтгэх юмаа. [192.82.87.190] 2023-04-21 11:52:51
Эрэлхэгээр байлдаж яваад суманд оногдсон танкийг төв талбайдаа тавьснаараа украйнчууд оросын цэрэгт хүндэтгэл үзүүлж байгаа юм байна. Гадаадаас ирсэн том зочиноо аваачиж үзүүлснээр Оросын армийг бүүр их хүндэтгүүлсэн байна. Болж л байна.
Зочин [66.181.161.153] 2023-04-21 16:38:02
Юүч ойлгосонгүй хүний нутагт эрэлхэгээр дайтах гэж юү байдын