Авлигын хэрэгт холбогдсон "AOKI Holdings" -ын тэргүүн асанд 2.5 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ
Токиогийн олимпы наадмыг зохион байгуулах, бэлтгэхтэй холбоотой авлигын схемд оролцсон, Японы "AOKI Holdings" спорт хувцасны томоохон компанийн захирлуудын зөвлөлийн дарга асан Аоки Хиронорид 2.5 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Тус компанийн топ-менежер байсан өөр хоёр хүн тус тус 1 жил болон 1.5 жилийн тэнсэн харгалзах ял авсан байна. Өдгөө 84 настай Хиронори Аоки болон хоёр удирдах албан тушаалтныг 2022 оны наймдугаар сард баривчилжээ.
“AOKI Holdings”-ийн хуучин удирдлагууд Олимпын наадмын ивээн тэтгэгчийн гэрээ байгуулахын тулд наадмыг зохион байгуулах хорооны гишүүн асан Такахаши Харүюкид нийт 28 сая иен буюу 215 мянга орчим ам.долларын хэд хэдэн хахууль өгч, Такахаши хариуд нь наадмын ивээн тэтгэгчийг сонгон шалгаруулах, цаашдын сурталчилгааны гэрээ байгуулахад тэдэнд таатай нөхцөл бүрдүүлж өгсөн болох нь мөрдөн шалгалтын явцад тогтоогджээ.
Такахаши сурталчилгааны "Dentsu" компанийн ажилтан байхдаа "AOKI"-тай ойр бизнесийн харилцаатай байсан ч Наадмыг зохион байгуулах хорооны гишүүн болсон даруйдаа холбоогоо бүрмөсөн тасалсан гэж удаа дараа мэдэгджээ. Өнгөрсөн оны наймдугаар сард Такахашиг Токиогийн прокурорын газрын хүсэлтээр баривчилсан ч 12 дугаар сард биеийн байдал нь муудсан тул батлан даалтад гаргасан байна.
Сэтгэгдэл
MARSHIL.D,ERDENEBAT, [192.82.70.25] 2023-04-24 13:31:51
TOKYO,XOTIN,ZUNI,OLIMPIN.NAADMIN,MEDEEG,2,JILIN.OMNO,YZEJ,BAILAA,MONGOL.SHIG,TENEG,XULGAAJUUD,ALGA,2040,ON,XYRTLEX,MEDEE,BEIB,XUUDSUUDAA,IL.BOLGO.TEGEXGYI.BOL.GADAADINXAND,EDIN,ZASGIN,ASHIGTAI,BAIDAL.YYSGEED,MONGOLJUUD,GNETIKIN,ANTOMIN,DUTAGDAL.ORJ,BIE,SETGEXYIGEER,DOROMJILUULAAD,BAIGAAG,XATUU,ANXAAR,