Хятад улс Тагнуулын эсрэг хуульдаа өөрчлөлт оруулж, хуулийн хүрээг өргөжүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятад улс Тагнуулын эсрэг хуулиа өөрчилж, тагнуулын үйл ажиллагаанд дүйцэхүйц үйлдлүүдийн цар хүрээг өргөжүүлсэн хэмээн тус улсын хэвлэл мэдээлжээ. Энд бичсэнээр тус улсын Ардын Их Хурлын байнгын хороо нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг лхагва гарагт баталсан байна.

Энэ хууль 2023 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна.

Тэгвэл тагнуулын үйл ажиллагаа гэдэгт баримт бичиг, мэдээлэл, лавлах материал болон БНХАУ-ын Үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолтой холбоотой бусад зүйлсийг хулгайлсан үйлдлийг хамруулсан байна.

Тус улсын үндэсний институц, мэдээллийн дэд бүтцийн эсрэг цахим халдлага мөн тагнах ажиллагаанд багтжээ.

Харин олон улсын хамтын нийгэмлэг Хятад улс тагнуулын үйл ажиллагааны эсрэг хуулиа дүрэм журамгүй, дур зоргоороо хэрэгжүүлж болзошгүй хэмээн анхааруулсан байна. Учир нь энэ хуульд тагнуулын үйл ажиллагаа гэж юу болох нь тодорхойгүй байна хэмээжээ.

Хятад улсын тагнуулын хууль 2014 онд хэрэгжиж эхэлснээс хойш тагнуулын хэрэгт сэжиглэгдэн Японы 17 иргэн саатуулагдаад байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.