Суданаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна

Aдмин / Гадаад мэдээ

Гал зогсоох хэлэлцээр төдийлөн амжилттай хэрэгжихгүй байгаа ч Олон улс Суданаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайлбал Франц, БНХАУ, Их Британи, Саудын Араб зэрэг улсууд нүүлгэн шилжүүлэх ажил гүйцэтгэсэн тухайгаа мэдээллээ.

Лхагва гарагт Суданаас хөлөг онгоцоор Саудын Арабын Жидда хотын тэнгисийн цэргийн баазад хүргэсэн байна. Францын тэнгисийн цэргийн "Ла Лоррейн" хөлөг онгоц 400 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, тэр дундаа НҮБ-ын ажилтнуудыг Порт Суданаас Хаан Файсалын тэнгисийн цэргийн баазад хүргэсэн байна. Мөн Францийн арми онгоцоор нислэг үйлдэж 538 хүнийг шилжүүлсэн гэж мэдээллээ.

Түүнчлэн Саудын Арабын тэнгисийн цэргийн хөлөг онгоц өөр өөр үндэстний нийт 1687 хүнийг Жиддад авчирсан гэж мэдээлж байна.

Харин Их Британийн ерөнхий сайд Риши Сунак парламентдаа Суданд явуулсан ажиллагааны талаар мэдээлэл хийж, "Их Британийн иргэдийг Суданаас нүүлгэн шилжүүлэх ажил өргөн цар хүрээгээр явагдаж, эхний ээлжид " эмзэг бүлгийн" хүмүүсийг сонгон авч байна гэж мэдэгдлээ. Энэ нь өндөр настан, эрүүл мэндийн байдал муу хүмүүс, хүүхэдтэй гэр бүлүүдийг хамгийн түрүүнд нүүлгэн шилжүүлнэ гэсэн үг юм байна. Тухайлбал лхагва гарагт Кипрт 300-аад хүнийг аваачих ажил Их Британийн 1000 гаруй цэргийн албан хаагч оролцжээ.

Мягмар гарагийн байдлаар Суданд байгаа Их Британийн 2000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр байгааг Элчин сайдын яам бүртгэсэн гэсэн мэдээлэл иржээ. Түүнчлэн Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин лхагва гарагт Бээжинд хийсэн хэвлэлийн бага хурал дээр Суданд байгаа Хятад иргэдийг аюулгүй бөгөөд эмх цэгцтэйгээр нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж байна гэж мэдэгджээ.

Тэрээр мөн Бид Хятад иргэдийг Суданы хөрш орнууд руу далайн замаар тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Холбогдох улс орнуудад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам, консулын газрууд ажилтнуудаа илгээн Эдгээр хүмүүстэй хилийн боомт дээр уулзаж, нэвтрэх журам, цаашдын аяллын ажилд нь туслах юм" гэж Мао нэмж хэлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.