Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж байна
Туркийн баруун эргийн Измир хотод бямба гарагт болсон сонгуулийн сурталчилгааны цуглаанд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган оролцжээ. Цуглаанд туг далбаагаа барьсан олон хүн цугласны дотор сөрөг хүчнийхэн мөн олноороо ирсэн байв. Уг арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган эрүүл чийрэг харагдаж байсны сацуу цугласан олны өмнө 40 орчим минут үг хэлжээ. Тэрбээр мягмар гаргийн орой телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр бие нь муудаж, өнгөрсөн долоо хоногт төлөвлөж байсан сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнүүдээ цуцлаад байсан аж.
Сэтгэгдэл