АНУ болон БНСУ-ын шинэ тохиролцоо ноцтой үр дагавартай тулгарна гэж БНАСАУ анхааруулав

Aдмин / Гадаад мэдээ

Умард Солонгос АНУ болон Өмнөд Солонгосын холбоотны харилцааны шинэ тохиролцооны хариуд илүү хүчтэй хариу арга хэмжээ авна гэж анхааруулж байна. Учир нь Вашингтонд хийж байгаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд Өмнөд Солонгос, Америк хоёр Умард Солонгосын эсрэг тогтоон барих хүчээ өргөжүүлэхээр тохирсон юм.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ёо Жон Жозеф Байден, Юн Сок Ёл нарын дээд хэмжээний уулзалтын дараа гарсан Вашингтоны тунхаглалыг эрс эсэргүүцсэн байр сууриа төв телевизээрээ илэрхийлжээ. Вашингтоны тунхаглалд Умард Солонгос улс цөмийн зэвсэг болон пуужингийн хөгжлөө урагшлуулж байгаа ийм үед АНУ тогтоон барих хүчээ өргөжүүлнэ. Сөүл болоод бусад холбоотноо бүх талын чадавхаар ялангуяа цөмийн зэвсгээр хамгаалах болно гэж тусгасан юм. Мөн Байден Юн сок Ёл нар цөмийн зэвсгийн тухай мэдээллээ хуваалцах, Өмнөд Солонгосын боомтод Америкийн цөмийн шумбагч онгоцуудыг үе үе байрлуулахаар тохирсон юм. Ким Ёо Жон энэхүү тохиролцоо хоёр удирдагчийн Умард Солонгосын эсрэг хэт дайсагнаж байгаагийн нэг илэрхийлэл, Хоёр орны энэ хоосон мөрөөдөл маш хүчтэй хариу арга хэмжээтэй тулгарах болно гэж мэдэгджээ.

Харин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Вашингтоны тунхаглал хоёр орны 1953 онд байгуулсан холбоотны гэрээний шинэчилсэн хувилбар гэж дүгнэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.