Саудын Араб, Иран улсууд элчин сайдын яамдаа харилцан нээнэ

Aдмин / Гадаад мэдээ

Саудын Араб болон Иран улсууд ойрын үед харилцан элчин сайдын яамдаа нээхээр төлөвлөж байна. Энэ хоёр улс дөнгөж өнгөрсөн сард Хятадын зуучлалаар дипломат харилцаагаа сэргээхээр тохирсон юм. Бүс нутагтаа эдийн засаг, улс төрийн хүчтэй бодлоготой хоёр улсын харилцаа сайжрах нь наад зах нь бусад улс орнуудын аюулгүй аж төрөх, хөгжил цэцэглэлтэд ихээхэн тус дэм болохын зэрэгцээ ирээдүйд бүс нутгийн хөгжлийн суурийг бэхжүүлэхэд гол нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.

Ираны гадаад хэргийн сайд хоёр орон 7 жилийн турш хаалттай байсан элчин сайдын яамдаа эргэн нээхээр болсон нь хоёр орны харилцаа дулаарч байгаагийн илрэл гэж мэдэгджээ. тэрээр өчигдөр Леваны нийслэл Бейрут хотноо хэвлэлийн хурал хийх үеэр энэ тухай мэдэгджээ. Элчин сайдын яамдаа хэзээ нээх талаар хоёр талаас хараахан тов зарлаагүй байна.

2015 онд Ираны засгийн газрын дэмжлэгтэй Хуситы хөдөлгөөн Эр рияадын дэмжлэгтэй Йемений засгийн газрыг буулгаж, нийслэл Санаа хотыг хяналтдаа авсны дараа Саудын Араб болон Арабын нэгдсэн Эмират улсууд хөрш Йемен улсын дайнд хөндлөнгөөс оролцож эхэлснээс хойш Техран, Эр риядын харилцаа муудсан.

Улмаар бүс нутгийн хоёр нөлөө бүхий орны харилцааны хурцадмал байдал бүс нутгийг хамарсан ялангуяа Сирийн иргэний дайн өргөжихөд нөлөөлжээ. Харин одоо бүс нутгийн эдгээр орнууд гадны зуучлал дор бүс нутгийнхаа зөрчил, дайныг зогсоох чиглэлд сүүлийн үед ихээхэн идэвхтэй ажиллаж байна. Саудын Араб Оманы зуучлалын дор олон сар хэлэлцээ хийсний дүнд 2015 оноос хойш оролцож байгаа Йемений дайнаас гарахаар болж байна. Саудын араб Йеменд санхүүгийн дэмжлэг тэр дундаа төрийн албаны цалинг олгохоор Хуситы хөдөлгөөнтэй тохирсон. Хариуд нь Хуситыуд халдлагаа зогсоож, Тайз хотын бүслэлтийг зогсоогоод байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.