Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг, эхээр нь төлүүлэх тогтолцоонд есдүгээр сарын 1-нээс шилжих нь зүйтэй
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит чуулганд Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын хүртээмж, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан " 2022 оноос эхлэн сургууль, цэцэрлэг гүйцэтгэлд суурилсан чанарын үнэлгээг хийсэн. Энэ үнэлгээг жил бүр хийнэ. Үнэлгээг хийхдээ манай улсын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш нарын заах ур чадвар чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг нэн түрүүнд судалсан.
Сургууль, цэцэрлэгийн хоолыг хариуцдаг төрийн өмчит дөрвөн компани бий. Үүнийг эргэж харахгүй бол болохгүй байна. Өөрийн гал тогоотой сургууль ховор бөгөөд хүүхэд авах ёстой калорынхоо 40 хүрэхгүй хувийг л авч байна.
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхтэй нь хуваалцдаг байсан тогтолцоо саяхныг хүртэл байсан. Иймд ирэх есдүгээр сарын 1-нээс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эхээр нь төлүүлэх тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж байгаа" хэмээв.
Сэтгэгдэл
Монгол [202.9.46.221] 2023-05-02 23:10:00
Үдийн цай хоол гэсэн балай юмаа болимоор юмаа сурах биш идэх орчин л болж
Зочин [192.82.69.73] 2023-05-01 20:55:04
Эцэг эхээс нь 50%-ийг нь гаргуулах хэрэгтэй.
Даваа [103.57.95.188] 2023-05-01 15:47:09
энэ маш зөв шүү дээ, Болормаа гэж балай авгай сайд байхдаа ийм дампуу юм хийж гай чирсэн дээ, яаралтай засах нь зөв шүү
Зочин [64.119.20.235] 2023-05-02 15:29:19
Болормаагийн гай их ээ. 1-р хорооллын арыг гэр хороолол болгож утаанд живүүлсэн
зочин [202.9.46.164] 2023-05-01 15:23:53
ангид явж байгаа хүүхдүүдийн 40 хүүхдээс 10 эцэг эх лтөрж чадах юм билээ 30 хүүхэд бол яагаад ч төлж чадахгүй амьдарлын төвшин доогуур
Зочин [64.119.20.235] 2023-05-02 15:27:10
Үнэхээр төлөх чадваргүй хэсэгт нь төрөөс дэмжлэг үзүүлээд чадах нь 50 хувийг нь төлөөд явж болно ш дээ. Тэр хэдэн чадваргүй гэсэн хүний төлөө хүүхэд зохих калорио авч чадахгүй байх нь ирээдүйн эсрэг гэмт үйлдэл биз дээ?
ЗОЧИН [122.201.22.227] 2023-05-01 15:17:36
Энэ зөвөө. Соц нийгмийн үед төлдөг л байсан. Бүх юмыг төр нуруундаа үүрч болохгүй, эцэг эхчүүд чгэсэн хариуцлага хүлээх ёстой. Хүүхдийн мөнгөө л 100% бүх хүүхдүүддээ олгоод, хоолны мөнгөний зохих хувийг эцэг эх төлөх ёстой