Украин: "Гол тулаанууд удахгүй эхэлнэ" гэж мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Оросоос газар нутгуудаа эргүүлэн авах томоохон сөрөг давшилтаа удахгүй эхлүүлэх болно гэж мэдэгджээ. Тэрээр ням гарагт тохиосон Украины хилийн цэргийн өдрөөр хэлсэн үгэндээ, “Орост эзлэгдсэн нутгуудаа, тэндэх хүн ардаа бид чөлөөлөх ёстой. Гол тулаанууд тун удахгүй болно” гэжээ.

Зеленский бас, “Улсынхаа усан болон хуурай газраарх хилийн шугамыг бүхэлд нь сэргээх ёстой” гэж мэдэгджээ. Зүүн талын Бахмут хот болон бусад газрыг хамгаалан дайтаж байгаа цэргүүддээ талархал илэрхийлжээ. Украины батлан хамгаалахын сайд Олексий Резников мөн сөрөг давшилтын бэлтгэл хангаж байгаа талаараа баасан гарагт мэдэгдэж байсан байна. Зеленский скандинавын хойгийн орнуудын олон нийтийн телевизд өгсөн ярилцлагадаа, эзлэгдсэн газар нутгуудаа эргүүлж авах үйл явц амаргүй, урт удаан үргэлжлэх магадлалтайг мөн тэмдэглэжээ.

Сөрөг давшилтыг нь амжилтад хүргэхэд өрнөдийн цэргийн дэмжлэг мөн цаашид ихээхэн шаардлагатай гэдгийг тэр цохон хэлсэн байна. Украины удирдагч мөн оросын пуужингийн дайралтын улмаас төвийн бүсийн Умань хотод 23 хүний амь эрсэдсэнд Москваг эрс хатуугаар зэмлэн буруутгаж, амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлжээ.

Оросын хүчнийхний агаарын цохилтод өртөн нурж сүйдсэн орон сууцны барилгын нурангиас хохирогчдыг эрэн хайх, аврах ажиллагаа бямба гарагт явагдаж дууссан юм байна. Амь эрсэдсэн хүмүүсийн дунд 1-ээс 17 насны зургаан хүүхэд байжээ. Умань хотод амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол болсон бол, энэ хотыг харьяалдаг Черкасск мужид 3 хоног гашуудал зарласан байна. Энэ зуур Оросын “Центр” нэртэй цэргийн бүлэглэлийн их бууны анги нэгтгэлүүд Украины зэвсэгт хүчний 140 шахам цэгт цохилт өгсөн талаар Тасс мэдээлжээ.


Сэтгэгдэл

Zochin [91.86.153.41] 2023-05-16 14:29:27

Ene alialagch uls eh oron ard tumnee zolioslogch urvagch fasciste, iim urvagshiig eronhiilogch bolgoson ukrain ulsiin maffiagiin gar hol.

Ahmad [66.181.177.116] 2023-05-07 07:45:50

Dayan delhiid enkh amgalan baigaasai. Enkhiin heleltseer yaraltai hiigeesei dee.

z [124.158.114.162] 2023-05-07 06:40:01

Дайнаа зогсоох хэрэгтэй,Энхийн хэлэлцээр хийхгүй яагаад байдаг юмбэ. Дайны хэнээтнүүд

МОНГОЛ [202.9.46.221] 2023-05-02 23:05:49

Амнаас өөр ямар ч чадваргүй Зеленкий яриа хэлцэл буулт хийхгүй гээд байдаг. Цөмийн бөмбөгтэй том Путин хэлэлцээ хийх санаатай байдаг. Яг хаана хүрч зогсох юм бол до. Би бол 2024 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгууль цэг тавих байх да.

Зэрлэгээр асуудлаа шийдэх гэж байна. [64.119.22.70] 2023-05-01 23:45:20

Олон гунигтай мэдээ ойрын үед сонсохнээ. Олон ч украйн залуус үхэхэндээ. Давшилж байгаа тал хамгаалж байгаа талаасаа 4-5 дахин илүү хүнээ алддаг гэж цэргийн онолоор заадаг. Хэцүү л юм. Хэлэлцээрээр асуудлыг шийдэж болдоггүй юм уу? Гадаа чинь 21-р зуун болж байна ш дээ.

Zochin [66.181.161.241] 2023-05-05 16:19:56

Harin tiim heleltseereer shiidej heregtei Ukraine dahi oros undestnuud gazar nutagtaigaa orostoi niileh huseltei teruugeer ni shiideed duusgah heregtei Zelinskii gej Alia salbadai ulsaa suiruuleh amerikiin baruunii gar hul bolj suiruuleh bn da

зочин [150.129.143.21] 2023-05-01 23:14:07

Украйнчуудыг бурхан ивээх болтугай.

Зочин [42.48.1.155] 2023-05-01 19:34:51

ene dainaa zogsoogoosoi olon saihan zaluus ami uregdlee sh tee


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.